НӨАТ-ийн падаан худалдан авбал...

 

Сүүлийн үед байгууллагууд татвараа бууруулах зорилгоор НӨАТ-ын баримт худалдан авсанаас үүдэж татварын эрсдэлд орж байна.Үүнээс үүдэж ямар хэмжээний татварын эрдэлд орж байгааг жишээгээр тайлбарлая.

2017 он:
А компани100 сая төгрөгний НӨАТ худалдан авч доорх бичилтийг хийсэн.

  1. Бараа худалдан авсан үеийн бичилт

ДТ      Бараа            90,9 сая
ДТ      НӨАТ авлага  9,1 сая
     КТ       Касс                        100,0 сая

  1. Орлогын албан татвараа (ОАТ)бууруулсан үеийн бичилт

ДТ      ББӨ               90,9 сая
      КТ       Бараа                      90,9 сая

Тайлбарлах нь:
НӨАТ-ийн авлагыг 9,1 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн, ОАТ-ын өглөгийг 9,1 сая төгрөгөөр бууруулсан. Кассыг (мөнгөн хөрөнгө) 100 сая төгрөгөөр бууруулсан.

2018 он:
Гэтэл 2018 онд Татварын албанаас доорх утгатай мэдэгдэл ирүүлсэн.

Танай компаний худалдан авалтын дараах баримтууд борлуулалтын хий бичилттэй аж ахуйн нэгжийн баримтаас үүссэн нь ТЕГ-ын хяналтаар нотлогдсон тул 2018 оны .... сарын НӨАТ-ын тайланд татварын албаны зүгээс худалдан авалтын буцаалтаар тооцож, ногдол үүсгэн, төлүүлэхээр шийдвэрлэсэнийг мэдэгдэж байна.

Санхүүгийн хий бичилттэй бичиг баримт ашиглах болон бусад хэлбэрээр төсөвт төлөх татварыг бууруулсан тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7р дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж шийтгэл хүлээлгэхийг анхааруулж байна.

Энэ мэдэгдлийн дагуу нягтлан бодогч 2018 оны тайлан гаргахдаа доорх дансны бичилт хийсэн.

          ДТ      Хуримтлагдсан ашиг9,1 сая
               КТ       НӨАТ өглөг                        9,1 сая

Тайлбарлах нь:
НӨАТ-ийн өглөгийг буцаад 9,1 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.

2019 он:

А компанид татварын шалгалт орж 2017 оны хий бичилттэй гүйлгээнд доорх акт тавьсан.

Акт тавигдах үндэслэл:

  • 2017 онд Орлогын албан татварыг 9,1 сая төгрөгөөр бууруулсан.
  • Кассын үлдэгдлийг үндэслэлгүйгээр 100 сая төгрөгөөр бууруулсан.

Зөрчлийн тухай хуулийн 11.19
1.2.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн;

Үндэслэл

Заалт

Нөхөн төлбөр

Торгууль
(30 хувь)

Нийт

1

2017 онд Орлогын албан татварыг 9,1 сая төгрөгөөр бууруулсан. 

..... бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9,100,000

2730,000

Нэмэх нь:
Хугацаа хэтэрсэн хоногийн 0,1 хувь

11,830,000

2

Кассын үлдэгдлийг үндэслэлгүйгээр 100 сая төгрөгөөр бууруулсан.

10,000,000

3000,000

Нэмэх нь:
Хугацаа хэтэрсэн хоногийн 0,1 хувь

13,000,000

 

Нийт

 

19,100,000

5730,000

24,830,000


Жич: Нягтлан бодогч 2018 онд доорх бичилтийг хийх ёстой байсан.

ДТ      Касс              100 сая
КТ       НӨАТ өглөг             9,1 сая
     КТ       Хуримтлагдсан ашиг 90,9 сая

Тайлбарлах нь:
2017 онд бууруулсан мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлсэн.Мөн цэвэр ашгаар бууруулсан хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлсэн.

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та байгууллагаа санхүүгийн зөв бүртгэлтэй, татварын эрсдэлгүй байлгахыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044,   

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа