Захирал болж “тоглох”-оо больсон
Би гэдэг хүн чинь духан дээрээ улаан таван хошуутай төрсөн аятай л хар багаасаа дарга хийгээд явчихсан байгаа юм. Тэр эрчээрээ явсаар байгаад хэд хэдэн компаний гүйцэтгэх удирдлагын ажлыг ”нэр төртэй” гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.
Захирал байна гэдэг сайхан шүү дээ захирна, загнана, зааварлана мэддэг зүйлээ дөвийлгөж ирээд ярьчихна, мэдэхгүй зүйлс таарвал мэддэг царайлаад хөмсөг зангидаж ирээд нээх чухал ач холбогдол өгсөн дүр үзүүлээд дүйвүүлээд өнгөрөөнө. Ямар захирал хүн байж би энийг чинь мэдэхгүй юм байна гэж онигоонд оролтой бишдээ.
За ялангуяа тэр санхүүгийн тал дээр үнэхээр гар хуруу, хэл ам дүрэхээс энүүхэндээ хэлэхэд айдаг, дөлдөг л хүн байлаа даа. Тэгсэн хамгийн том алдаа минь тэр байсныг саяхан мэдээд өөртөө эрс шинэчлэлт хийсэн юм.
Надтай адилхан санхүүгийн тайлан гэдэг зүйлийг хараад “Тоон дотор үсэг цохиж явна. Ёстой мэдэхгүй ээ” гэдэг гүйцэтгэх захирал (CEO) нар олон байж магадгүй тул өөрийн алдаа болон үүнийгээ хэрхэн зассан тухай нэг ч зүйл орхилгүй хүүрнэн өгүүлж байна.
Би тэр санхүүгийн тайлангийн хүрээнд ямархуу “бодлого” баримталж байсан бэ гэвэл:
- Тайлан гэдэг зүйл бол төрд тушааж төвөг багатайхан шиг буюу бага татвар төлөхөөр гаргаж өгдөг зүйл хэмээх итгэл үнэмшлийг бат барьдаг тиймээс өөртөө зориулсан “жинхэнэ” тайлан гэх мэт төвөгтэй зүйлс хийж толгойгоо гашилгадаггүй байлаа
- За мэдээж тайлангаа жинхнээс нь гаргаж хараагүй, харсан ч ойлгохгүй юм чинь санхүүгийн талын шийдвэрүүд маань нэг тийм зөн билгийн тулаан нэвтрүүлэгт орсон ядруухан оролцогч мэт таамаг, бинго хэлбэрээр явж байсныг нуухгүй ээ
- Төрд өгөх тайланг нягтлан маань бариад орж ирж байгаа нь нэг тийм олон үл мэдэгчтэй бодлогын хариу нэхсэн 10 жилийн багшийг маань санагдуулдаг тул хурдхан шиг гарын үсгээ зураад гаргахыг урьдал болгоно шүү дээ. Өнөөх захирал хүний намба болон хянах, загнах реплексээ яг энэ хэсэгт айхтар хазаарлаж сурсан байгаа юм
- Тиймээс манай нягтлан ч надтай нэг их юм ярьдаггүй, би ч тэрнээс элдэв юм шалгааж тамладаггүй байлаа. Энэ маань нэг үгээр бол санхүүгийн авдрынхаа түлхүүрийг өөр хүнд өгчихөөд “хөөрхий арай ч үгүй байлгүй дээ” хэмээн дэмий найдаж байсан хэрэг гэдгийг ойлголгүй олон жил болж
- Мэдээж өнөөх тайлан гээчийг уншиж чаддаггүй бас дээр нь жинхэнэ тайлан гаргадаггүй байсан тул бид санхүүгийн эрсдэлтэй байдалд байна уу? эрсдлээс хол байна уу? гэдгээ ойлгох боломжгүй болдог юм билээ. Түүнээс гадна бизнесийнхээ үр дүнг хянах боломжгүй болно. Нэгэнт үр дүнгээ мэдэхгүй байгаа тул ирээдүйгээ төлөвлөж чадахгүй шүү дээ. Ирээдүйн төлөвлөгөө нь тодорхой бус байгууллагад ямар юмны өнөөх тэмүүлэл, зорилго, хамт олны урам зориг бий болох билээ дээ. Ажилчид гэдэг хүмүүс зөвхөн тогтмол хугацаанд ирэх ёстой цалингаа харсан идэвхгүй этгээдүүд болж хувирдаг юм билээ шүү.
- За тэгээд эцэст нь түлхүүрээ хүнд өгчихөөд өнөөхөө яаж зарцуулж байгааг уншиж мэдэхгүй хүн гэдэг чинь цоорхой шуудай л болдог юм билээ дээ. Байгууллагын зарлага хэрхэн гүйж байгааг хянаагүй явж байтал нэг мэдэхэд л алдагдалд орчихсон, өнөө маргаашгүй дампуурахаас өөр аргагүй болсноо ойлгоно шүү дээ.
- Яг энэ үеэр татварын шалгалт давхцах юм бол тэгээд л тэнгэр нурлаа гэсэн үг. Санхүүгийн төлөвлөгөө, татварын тайлан, байгууллагын мөнгө эргэлтэнд шалгалт хийхүй дор таны гарт нохой зохичих мод ч байхгүй байх гүй ээ мөн хэцүү шүү. Би ямар хүний урманд нэг удаа тайлан тооцоог нь харж хянаж байсан биш өөрөөсөө холхон газраас л буруу хайна шүү дээ. Гэвч эцсийн бүлэгт шаварт унасан шарын эзэн эрхэм гүйцэтгэх захирал тан дээр л өнөөх АКТ гээч зүйл данхайтал буугаад ирнэ. Ингэсний дараа та тэр муу санхүүгийн хэдийг мянга захираад, загнаад, зааварлаад өнөөх “Ниргэсэн хойно нь хашгирав” гээч л болохоос хэтрэхгүй дээ. Сайндаа л нягтлангаа халаад өөр арай дээр гэсэн хүн авдаг байхдаа хэ хэ хэ.
За нэг иймэрхүү л гүйцэтгэх захирал байлаа даа. Одоо тэгэхдээ тэр цаг өнгөрсөөн хө. Хашир Анжигай нь Мээжик Чойс санхүүгийн боловсролын төвд хэдхэн хоног номын дуу сонсоод тал шиг их мэдлэг, өөртөө итгэх итгэл, өнгө өнгийн шинэ санаанууд дүүрэн гарч ирлээ.
Сайн гүйцэтгэх захирал хүн тайлангаа өөртөө зориулан бодит тоон үзүүлэлт дээр тулгуурлан гаргуулах ёстойг, тайланд гарын үсэг зурахаас өмнө нягтлан үзэж байх ёстойг, санхүүгийн багаа үр бүтээлтэй ажиллуулж тэднийг зөв удирдан чиглүүлж байх ёстойг, санхүүгийн эрсдэл үүсч байгааг цаг тухайд нь илрүүлэн үүсэхээс нь өмнө арга хэмжээ авах чадварыг, байгууллагын мөнгөн эргэлтийн ололт, алдагдлыг байнга мэдэж, дүгнэлт хийж байх програмчлалыг, санхүүгийн төлөвлөлт хийх стандартыг зааж өгсөн Magic Choice-ийн хамт олон та бүхэнд үнэхээр их баярлалаа.
Одоо манай байгууллага татварын шалгалтын эрсдлээс айхаа больсон шүү.
Нэмж хэлэхэд сургалтанд суусан хүн болгонд олгодог MagicFinance санхүү, татварынпрограм одоо миний хамгийн том туслах болсон шүү дээ.
Хүндэтгэсэн: Шинэ цагийн ЗАХИРАЛ
Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.
Утас: 7013-1044,