Үр ашгийн тайлан
Үр ашгийн тайлан гэхээр “Орлого-Зардал=Ашиг”гэж бодож болно. Ашигтай ажиллах нь компаний зорилго шүүдээ. Ийм амархан юм бол нягтлангийн хэрэг байна уу? Хэн ч гэсэн үүнийг хийвэл хийх л юм байна гэж та бодож болох юм.
Гэхдээ 2 тоо хасахын тулд ямар ямар асуудлуудыг анхаарч үзэх ёстойг бодолцоё.
№
|
Анхаарах асуудлууд
|
Ашиг тус
|
1
|
Орлого зардал уялдаатай байх. Жишээ нь: 6 сарын түрээсийн төлбөрт 600,0 төгрөг төлсөн бол 1-р улирлын тайлан дээр түрээсийн зардал 300,0 гэж бичигдэх ёстой. 600,0 гэж бичих нь буруу. Борлуулалтын орлого 600,0 төг урьдчилж орж ирсэн боловч ажлаа хийж гүйцэтгээгүй бол борлуулалтаар зөвшөөрч бүртгэх нь буруу гэх мэт...
|
Орлого зардал бүрээ сар сард нь зөв хуваарилж бүртгэх боломж бий болно. Ингэснээр үр дүнгийн тайлан зөв гарна. Зөв тайлангаас зөв шийдвэр гарна.
|
2
|
Сар сараар тайлан гаргах. Үр дүнгийн тайланг сар сараар гаргах. Аль сард нь ямар ашиг алдагдалтай ажиллаж байгаагаа мэдэх нь хамгийн чухал. Саруудын үр дүнгийн үзүүлэлтүүдийг харьцуулж харах боломжтой. Харьцуулалтаас л бүх зүйл эхэлдэг.
|
Нэг. Муу үзүүлэлттэй сарыг төвөггүй харах боломжтой. Ингэснээр та яагаад гэдэг асуултынхаа хариуг олох болно.
Хоёр. Хамгийн чухал нь алдаагаа эрт олох боломжтой. Яг цагтаа, зөв гаргасан тайлан л үнэ цэнэтэй байдаг.
|
3
|
Салбар салбараар тайлан гаргах. Танай компани орлого олдог хэд хэдэн сувагтай бол /жишээ нь: дэлгүүр, бар, ресторан, буудал г.м/ тухайн орлогын зүйл бүр дээр үр дүнгийн тайлан гаргадаг байх хэрэгтэй.
|
Ингэвэл таны аль салбар нь илүү, аль нь муу ажиллаад байгааг мэдэх боломжтой. Алдагдалтай, муу ажиллаж байгаа салбараа үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү гэдэг шийдвэрийг эрт гаргах тусмаа сайн.
|
4
|
Ашиг хаачсан бэ? Орлого 100- Зардал 70 Ашиг 30 гэж гарсан боловч 30 төгрөг хаачсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. 30 төгрөгний учрыг олохын тулд Баланс гаргах шаардлагатай. Та баланс дээрээс л танай ашиг хаачсан болохыг харах боломжтой.
|
Ашгаараа хэдээр нь хөрөнгө авсан, хэдээр нь зээлээ төлсөн, хэд нь бэлэн мөнгө хэвээр үлдсэн гэдгийг харахын тулд Баланс гаргах хэрэгтэй. Баланс гаргахын тулд танд мэргэжлийн нягтлан хэрэгтэй.
|
5
|
Хүлээлт, төсөөлөлтэй бай. Би ийм хэмжээний ашигтай ажиллавал ингэнэ, алдагдалтай ажиллавал ингэнэ, миний бизнес ийм байх ёстой гэдэг төсөөлөл таньд байх ёстой. Дээрх зүйлсийг байнга хийгээд байвал таньд төсөөлөл, хүлээлт аяндаа бий болно. Энэ бол таны төлөвлөгөө юм.
|
Сайн төлөвлөгөө бол амжилтын хагас. Амжилтын хэмжүүр нь ашиг байдаг. Таны төсөөллөөс таны үр дүнгийн тайлан хэлбэлзвэл та юу хийхээ мэддэг байх нь хамгийн чухал. Та өөрийн тоглоомын дүрэмтэй байх ёстой.
|
Шинжилж дүгнэе.
-
Тайлангаа зөв гарга. Зөв тайлангаас зөв шийдвэр гаргах боломжтой.
-
Яг цагтаа, зөв гаргасан тайлан л үнэ цэнэтэй байдаг.
-
Таны бизнесийн аль нь ашиг өгөөд аль нь алдагдал өгөөд байгааг эрт мэдэх тусмаа л та алдагдал бага хүлээнэ.
-
Ашиг хаачсан бэ гэдэг асуултынхариуг баланснаас ав.
-
Төлөвлөгөө бол амжилтын хагас. Амжилтын хэмжүүр нь ашиг байдаг.
Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.
Утас: 7013-1044