Санхүүгийн бэрхшээл

Би ажиллаад л байгаа мөртлөө санхүүгийн бэрхшээлээ шийдэж чадахгүй байна гэсэн хүмүүс хаа сайгүй. Ихэнх хүмүүс ажилдаа дур сонирхолгүй боловч сар бүр авдаг цалин, урамшуулалдаа уягдаж ажилласаар байдаг. Энэ байдлаас гарахын тулд ажлаа сольж, эсвэл бизнес хийж болох юм.

Ажлаа сольсоноор та бүхнийг тэгээс эхэлж шинэ удирдлагадаа өөрийгөө хэн гэдгийг харуулах боломж нээгдэнэ. Гэвч шинэ хамт олноосоо илүү гарч чадахгүй бол бүх юм хуучин хэвэндээ орж уйтгарт өдрүүд эхэлнэ. Бизнес хийхэд шинэлэг санаа дээр нэмэх нь санхүүгийн хуримтлал гэсэн 2 юм байхгүй бол явахгүй.

Хэрэв танд ч бас энэ нөхцөл байдал бий болсон бол энэ байдлаас гарах зөв арга бол өөрийн ур чадвараа нэмэгдүүлэх явдал юм гэдгийг хэлэх байна. Өөртөө шинэ ур чадвар бий болгохын тулд та хэл сурахаар гадаад руу нисч болно, сонгосон мэргэжлээ улам гүнзгийрүүлж судалж болно, хоббигоо хөгжүүлж болно, эсвэл санхүүгийн мэдлэгээ сайжруулж болно.

Ингээд та өөрийн ур чадвараа нэмэгдүүлье гэж бодож байгаа бол өөрөөсөө доорх 2 асуултыг асуугаад үзээрэй. Үүнд:

  1. Та юуг хамгийн сайн хийж чаддаг вэ? Эсвэл таны сонирхдог зүйл юу вэ?
  2. Энэ нь таны санхүүгийн эх үүсвэрийг сайжруулж чадах уу?

Хэрэв та ямар нэг зүйлийг сонирхдог, энэ нь таны санхүүгийн асуудлыг шийдэж чадна гэвэл үүнийгээ улам хөгжүүлж ур чадвар болго гэсэн санаа. Хэрэв ийм зүйл байхгүй бол танд санхүүгийн мэдлэгээ илүү сайжруулахыг санал болгож байна. Эсвэл санхүүгийн мэдлэг нь таны сонирхдог зүйл байж болох юм.

Хэрэв та санхүүгийн мэдлэгтэй, тайлан тооцоо гаргадаг, уншиж чаддаг болдоорх давуу талуудтай:

  1. Санхүүгийн ажил хийж болно, санхүүгийн ажил бол байгууллага бүр дээр орон тоо нь байж байдаг, өндөр ажлын хөлстэй, эрэлттэй ажил. Гол нь ажлаа чанартай сайн хийх ёстой.
  2. Өөрийн үндсэн ажлынхаа хажуугаар хийж амжуулах боломжтой. Таны ажлын ачаалал их биш байдаг бол байгууллагынхаа санхүүгийн ажлыг давхар хийгээд явж яагаад болохгүй гэж. Ингэснээр та цалингаа нэмэгдүүлэх боломжтой.
  3. Санхүүгийн ажилдаа мэргэшээд ирвэл өөр бусад байгууллагуудын санхүүгийн тайлан гаргах ажлыг давхар хийгээд явж болох юм.

Ингээд санхүүгийн тайлан тооцоо гаргаж чаддаг болсоны үр дүнд таны санхүүгийн эх үүсвэр дээрх байдлаар нэмэгдэх магадлал өндөр болох юм.

 

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа