Хувь хүнээс бараа авсан бол тайландаа хэрхэн тусгах вэ?

Аж ахуйн нэгж /суутгагч/–үүд хүнс,барааны зах дээр хувиараа хөдөлмөр эрхлэн лангуу ажилуулж байгаа иргэдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан үед татварыг хэрхэн тооцож яаж төсөвт шилжүүлэх талаарх мэдээллийг Мэжик консалтинг аудит ХХК-с хүргэж байна.


Аж ахуйн нэгж /суутгагч/ байгууллагууд санхүүгийн тайлан гаргахад хамгийн чухал нь баримт бүрдүүлэлт байдаг. Зарим байгууллагуудын хувьд хувь хүнээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахад ихэнх тохиолдолд баримтгүй байдаг. Тэгвэл бид энэ тохиолдолд хэрхэн баримтжуулах ёстой вэ гэвэл гурван аргаар баримтжуулж болох юм. Үүнд:


1. Баримтгүй хувь хүнээс бараа бүтээгдэхүүн,  ажил  үйлчилгээ худалдан авсан үед:
Аж ахуйн нэгж /суутгагч/–ууд хүнс,барааны зах дээр хувиараа хөдөлмөр эрхлэн лангуу ажилуулж байгаа иргэдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд уг бараа бүтээгдэхүүний үнэд олгож буй орлогыг  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 12 дугаар зүйлийн  12,2 –д заасан “тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого  ” гэж үзэн хуулийн 26-р зүйлийн 26.1.1 /энэ хуулийн …12.2,…д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1 –д заасан 10 хувиар албан татвар ногдуулж, төсөвт шилжүүлэх/-д заасны дагуу албан татвар ногдуулж , 26.3 –д заасны дагуу дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт шилжүүлнэ.

Ийнхүү суутган авч төсөвт шилжүүлсэн баримт болон албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр /байхгүй тохиолдолд иргэний үнэмлэх/- ийн хуулбар аж ахуйн нэгжийн хувьд баримт болно.  Энэ талаар “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогыналбан татварын тайлан” Маягт /ТТ-12/  түүний хавсралт ТТ-12(1)/–ээр тайлагнана.

Жишээндээр тайлбарлавал:

“Сүлд” ХХК  нь Наран туул зах дээр зогсдог иргэн Нарангаас 1.000.000₮–ныхангамжийн зүйл худалданавсан. Иргэн Нарангаас Сүлд ХХК нь баримт авч санхүүгийн тайландаа тусгах ёстой. Тэгтэл тухайн хүн маань огт татвар төлдөггүй хүн учраас түүнд баримт байхгүй. Энэ тохиолдолд иргэн Наран орлого олсон бол татвар төлөх үүрэгтэй. Тийм учраас 23.1 –д заасны дагуу 10 хувиар албан татварыг суутган авч ТТ-12 маягтаар тайлагнаж өгнө. Жич:  Суутган авахдаа иргэн Нарангийн ирэний үнэмлэхийг канондан авч баримт болгоно. Иргэн аль дүүрэгт харъяалагдаж байна тэр дүүрэгт нь шилжүүлнэ. Ингээд Нарангаас хэдэн төгрөг суутган авах вэ?


Иргэн Наран  = 1.000.000*10% = 100.000 суутгуулна гэсэн үг.
Санхүүгийн тайландаа тусгахдаа:

Он.сар.өдөр

Гүйлгээний утга

ДТ

КТ

Дүн

20xx.04.22

Хангамжийн материал авав.

Хангамжийн материал

Мөнгөн хөрөнгө

900.000

20xx.04.22

ХХОАТ суутган авсан

Хангамжийн материал

*ХХОАТ өр

100.000

*ХХОАТ өр – Суутгагч суутгаж авсан татвараа ТТ(12) маягтын 17–р мөрөнд бичиж  тайлагнана.

Ихэнх тохиолдолд иргэд хуулиа мэдэхгүйн улмаас суутгуулахгүйгээр бараа бүтээгдэхүүнээ зарж ашиг орлого олох сонирхолтой.Өөрөөр хэлбэл татвар суутгана гэвэл зарахгүй гэдэг.Тухайн барааг бид Иргэн Нарангаас авсан тохиолдолддоорх байдлаар бүртгэнэ.

Он.сар.өдөр

Гүйлгээний утга

ДТ

КТ

Дүн

20XX.04.22

Хангамжийн материал авав.

Хангамжийн материал

Мөнгөн хөрөнгө

1000.000

20XX.04.22

ХХОАТ суутган авсан

Хангамжийн материал

ХХОАТ өр

111.111

 

2.   Баримттай хувь хүнээс бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авсан үед:

Харин Хувь хүний (Татвар төлөгч иргэний баталгааны тэмдэг)-тэй баримт өгдөг татвар төлөгч иргэнээсбараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд уг татвар төлөгчийн тухайн сарын албан татвар төлсөнбаримтныхуулбар нь баримт болно.

Мөн“Суутгагчийн хувь хүнд олгосон орлогыналбан татварын тайлан” Маягт /ТТ-12/ ийн “Албан татвар суутгаагүй орлогын дүн”гэсэн мөрөнд татвар суутгахгүйгээр тайлагнаж  хавсралт ТТ-12(2) тайлан гаргана.

“Татвар төлөгч иргэний баталгааны тэмдэг”гэж юу вэ?

Татвар төлөгч иргэний баталгааны тэмдэг нь Монгол Улсад хувиараа ажил, үйлчилгээ эрхэлж буй татвар төлөгч иргэнд олгож байгаа 15*48 мм хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн цэнхэр өнгийн дардас юм.Баталгааны тэмдэгт:

  • Татвар төлөгчийн дугаар /регистрийн дугаар/,
  • Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр,
  • Баримт таних дугаар /татварын албанаас гарна/,
  • Цагдаагийн албанаас олгосон бүртгэлийн дугаарыг тусгасан байна

Хэрэв уг тэмдэг нь зөвхөн Овог нэр, РД, Утасны дугаартай байвал хуурамч(татварт бүртгэлгүй) тэмдэг байж болох юм.

3. Цэнхэр дэвтэртэй иргэнээс худалдан авалт хийсэн үед:

Цэнхэр дэвтэртэй татвар төлөгчөөс бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авсан үед дэвтэр дээр нь бичилт хийгээд тухайн дэвтрийн нүүрийг нь бичилт хийсэн хэсэгтэй нь канондан авч хавсаргана.

Энэ тохиолдолд татвараас хасагдах зардлаар хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл: Цэнхэр дэвтэртэй иргэнээс худалдан авалт хийсэн үед:

“Суутгагчийн хувь хүнд олгосон орлогыналбан татварын тайлан” Маягт /ТТ-12/ ийн “Албан татвар суутгаагүй орлогын дүн”гэсэн мөрөнд татвар суутгахгүйгээр тайлагнаж  хавсралт ТТ-12(2) тайлан гаргана.

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг.Иймдта санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд(Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа