БИЗНЕС УУЛЗАЛТ-10 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн Татварын Зөвлөх Үйлчилгээний хэлтсээс гэрээ байгуулан ажиллаж байгаа байгууллагуудтайгаа 2014 оноос хойш жил бүр “Бизнес уулзалт” хийдэг уламжлалтай билээ.

Энэ удаагийн УУЛЗАЛТ 2019 оны 5 сарын 28 наас 06 сарын 07-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн бөгөөд 10 дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой байлаа.

Бизнес уулзалтаар доорх ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

  • Харилцагч байгууллагуудынхаа бизнесийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах, санхүү, татварын эрсдэлийг бууруулах зорилгоор ажлын байранд очиж ажилласан.
  • 2018 оны Санхүү, татварын тайланд хийгдсэн “Дотоод аудит”-ын тайланг танилцуулсан.
  • “Хамт систем”-ээс гарч буй “Гэрээт ажлын гүйцэтгэсэн ажлын тайлан-г танилцуулсан. Уг тайланд анализ хийн, цагт ногдох бүтээмжийг харгалзан зарим харилцагчдын үйлчилгээний төлбөрийг буурууллаа.

Мөн харилцагч байгууллагуудын удирдлагуудад зориулан 2018 оны ажлаа тайлагнан дараах сургалтуудыг зохион байгуулсан юм.

  •  “Social media marketing” /Маркетингийн менежер Д.Ариунболд/
  • “Хүний нөөцийн менежмент” /Менежер карьер институтийг үүсгэн байгуулагч, Бизнес удирдлагын ухааны доктрант, зөвлөх багш Н.Гэрэлтуяа/

“Бизнес уулзалт” арга хэмжээнд ирсэн харилцагч та бүхэндээ баярлалаа.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа