Тайлангийн хурал 2018
Мэжик группийн ажилтнуудын тайлангийн хурал 2018 оны 12 сарын 19 болон 21-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тайлангийн хурлаар ажилтнууд өнгөрч буй онд хийж гүйцэтгэсэн ажлаа хамт олондоо танилцуулах, дүгнэх, ажлын байранд тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирэх, түүнийг засаж залруулах арга замыг хайх, шинэ санаа санаачлага дэвшүүлэх, ирэх онд хийх ажлаа төлөвлөн танилцуулдаг билээ. Тайлангийн хурал 2 үе шаттайгаар явагдлаа.
- Эхний хэсэг: 12 сарын 19-ний өдөр Аудит, Сургалт, ТМЗ, Програм хангамж, БХХ хэлтсүүдийн тайлангийн хурал болж, хэлтэс бүр шилдэг ажилтнуудаа тодруулсан юм.
- Хоёр дохь хэсэг: 12 сарын 21-ний өдөр хэлтэс хариуцсан менежерүүд хэлтсийн тайлангаа танилцуулж, 2019 оны ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тайлангийн хурлын дараагаар шилдэг ажилтнуудыг тодруулсан ба:
- 2018 оны ШИЛДЭГ ажилтнаар Маркетингийн менежер Д.Ариунболд
- 2018 оны ОНЦЛОХ ажилтнаар ТМЗ хэлтсийн Нягтлан бодогч Г.Бямбацэцэг нар тус тус тодорч Мөнгөн шагнал, Хайнань аялах эрхийн бичгийн эзэн боллоо.
Ажлын тайлангаа танилцуулсан бүх ажилтнууд болон шилдэг болсон ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.