MagicFinance програмын 2018/09/09-ний хувилбар шинээр гарлаа

MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.

MagicFinance програм сүүлд 2018 оны 04 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу. Энэ удаагийн шинэчлэлд ямар өөрчлөлтүүд орсоныг дэлгэрэнгүй дарж хүснэгтээс харна уу. /Нэмэгдсэн өөрчлөлт-5, Засагдсан өөрчлөлт-3/

1.  Хурд нэмэгдсэн, алдаа засагдсан /Засагдсан өөрчлөлт/
 
  • Хөрвүүлгэ хийх болон Тайлан харах товчноос ямар нэг команд өгөх үед ажиллах хурд 2+ дахин нэмэгдсэн
  • Хөрвүүлгэ хийх үед 0 гэсэн тоо програмын хоосон нүдэнд бичигдсэнээс үүдэж цалин, үндсэн хөрөнгийн тайланд алдаа гарч байсан учраас энэ асуудлыг шийдсэн.
2. Борлуулалтын тайланг дэлгэрэнгүй гаргах боломжтой болсон /Нэмэгдсэн өөрчлөлт/
 

Борлуулалт, УОО, Борлуулалтын авлага данстай харьцсан гүйлгээнүүд дээр Ерөнхий журналын Т баганад холбогдох ажилтнуудын нэрсийг сонгож өгсөнөөр:

Борлуулалтын тайлан хүн хүнээр, Харилцагч тус бүрээр, Сар сараар, Мөнгөн болон Аккурэль сууриар г.м ялгарч гарах боломжтой болсон. /Ажилтны нэрс Цалингийн ажилтны мэдээллээс татагдана./

 

Борлуулалтын тайлан гаргах дараалал:

2.1 Журнал шийтний Т баганад борлуулалт хийсэн ажилтнуудын нэрсийг сонгож өгнө

  2.2 Тайлан харах/Тогтмол хэсгээс доорх товчыг дарна.
 
  2.3 BO гэсэн шийт шинээр нэмэгдэх ба Тохиргоо гэсэн товчыг дарахад доорх сонголтууд гарч ирнэ.
 
  2.4 Үр дүнд нь Pivot гэсэн шийтэнд бидний хүссэн Борлуулалтын тайлан гарна.  
3.  Борлуулалтын авлагын тайланг дэлгэрэнгүй гаргах боломжтой болсон /Нэмэгдсэн өөрчлөлт/ 
 

Борлуулалтын авлагын тайлан сар бүрээр, өссөн буурсан дүнгээр ялгарч харагдах боломжтой болсон.

Тайлан харах/Тогтмол/Авлага өглөгийн тайлан/Тохиргоо товч дарахад баруун талд байгаа зураг гарч ирнэ.

Эндээс БОАвлагын тайлан сар сараар, эсвэл БО тайлан сар сараар товч дарна.

4.  Цалингийн хэсгээс банкинд өгдөг тайлан гаргах боломжтой болсон. /Нэмэгдсэн өөрчлөлт/
 

Урьдчилгаа болон сүүл цалин бодсоны дараа бид банкиар цалин тавьдаг үед Банкинд тайлан гаргаж өгдөг.

Энэ тайланг програмаас шууд гаргах боломжтой боллоо.

Харин ажилтнуулын мэдээлэл оруулах хэсэг ажилтан тус бүрийн дансны мэдээллийг оруулах шаардлагатай.
 

5. Ерөнхий дэвтэр, Харилцагчтай тооцоо нийлсэн акт гаргах хэсэг өөрчлөгдсөн. /Засагдсан өөрчлөлт/
 

Тайлан харах/Журнал хэсгээс ерөнхий дэвтэр болон харилцагчтай тооцоо нийлсэн актыг гаргах боломжтой болсон: Зураг

6.  Сортлогдсон ажлын хүснэгт илүү боловсронгуй гардаг болсон. /Нэмэгдсэн өөрчлөлт/
 

Тайлан харах/Ажлын/Сорт1 товчыг дарсанаар ажлын хүснэгт дансны ангилал тус бүрээр сортлогдон илүү боловсронгуй гарна.


 

7.  Ханшийн тэгшитгэл /Засагдсан өөрчлөлт/
 

Мөнгөн хөрөнгө дээр ханш тэгшитгэж байгаа үед хөрвүүлсэн ханш дээр / Зураг-1/ дансны бичилт автоматаар гардаг болсон.


 Хөрвүүлсэн ханшны дансны бичилтийг журналд хуулж бичсэнээр /Зураг-2/ бодит ашиг алдагдлаарх хөрвүүлсэн ханш тэгшитгэгдэнэ.

8707-Ханшны зөрүүгийн хэрэгжсэн алдагдал

8. Борлуулалттай харилцагчдын нэрсийг журнал шийтэнд автоматаар таамаглаж оруулах боломж /Нэмэгдсэн өөрчлөлт/
 

Хөрвүүлэг хийсний дараа хэрэв Борлуулалтын тайланг харилцагч тус бүрээр автоматаар харахыг хүсвэл доорх тохиргоо хийнэ.

8.1 Тогтмол шийтэнд Борлуулалтын тайлан харах эсэх гэснийг Тийм болгоно.

8.2 Tootsoonegt буюу авлага өглөгийн тайланд байгаа БОА болон УОО данс дээр байгаа харилцагчдын нэрсийг БО эсвэл Борлуулалт данс руу хуулж тавина.

8.3 Тайлан харах/Тогтмол/Copy товчыг дарахад Борлуулалт эсвэл БО данстай харьцсан БОА, УОО дансны харилцагчид журналын D баганад автоматаар хуулагдана.

Харин Борлуулалт данс мөнгөн хөрөнгийн данстай харьцсан бол D баганад гараас харилцагчийн нэрсийг сонгож өгнө.
 

 

Шинэ хувилбар татах:  http://www.magicgroup.mn/newversions/CT20180909.xlsb

Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа