МЭЖИК ГРУППИЙН АЖИЛТНУУДЫН АЯЛАЛ, АМРАЛТ
Мэжик группийн хамт олон 2017 оны жилийн эцсийн тайлангийн ажлын их ачаалал болон “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр” мөн “Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр”-уудыг тус тус тохиолдуулан “Монгол нохой чарга клуб”-тэй хамтран нэгэн өдрийг Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт газарт нэгэн өдрийг өнгөрүүллээ. Энэ удаагийн аялалд Эрдэнэт хотын залуус маань нэгдэж аяллыг улам өргөн хүрээтэй болгосон юм.
Аяллын эхний хөтөлбөр: Нохой чаргатай аялал
Бид эхлээд өглөөний цайгаа уусны дараагаар аяллын хөтчөөс заавар зөвлөгөө авч дуусаад 5км газар 100 гаруй хаски ноходтой чаргатай аяллаа эхлүүллээ. Аялал маш сонирхолтой бас кайптай байлаа. Ноход бүгд эелдэг эрх амьтад байсан учраас бүгд хамтдаа зургаа татуулаад аяллаа өндөрлөсөн юм.
Аяллын 2-р хөтөлбөр: Мөсөн уулын авиралт
Мастер зааварлагчаас зөвлөгөө авч мөн хамгаалах бүрэн хэрэгслээр тоноглон аюулгүй ажиллагаагаа ханган 13метр өндөр мөсөн ууланд авирлаа. Хүн айдсаа дарж байж өөрийгөө ялдаг гэдэг. Манай залуус амжилттайгаар авирч бүгд өөрсдийн өндөрлөгтөө гарцгааж чадсан юм.
Аяллын 3-р хөтөлбөр: Морин аялал
Дараагаар нь содон сайхан зүстэй хос морь, жороо морь, хүүхдийн номхон морь, хөнгөн хөлтэй гээд сайхан морьдоос өөртөө тааруулан сонгон унаж аяллаа үргэлжлүүллээ.
Аяллын 4-р Хөтөлбөр:
Дулаахан монгол гэртээ байрлан хорхог, халуун чулуу, сүүтэй цай гээд тун сайхан оройн зоог барьж дуусаад галын наадам хийж нэгэн өдрийн адал явдлаар дүүрэн аяллаа өндөрлөсөн юм. Мэжикийн гэр бүлийн бүх гишүүддээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.