MagicFinance програмын 2018-04-01 шинэчлэл сайжруулалт

MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. 

ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг шатлалтай болгосон болон бусад шалтгаанаар MagicFinanceпрограм 2018-04 сарын шинэчлэгдсэн хувилбараа танилцуулж байна.

Энэ удаагийн шинэчлэлд ямар өөрчлөлтүүд орсоныг доорх хүснэгтээс харна уу.

/Нэмэгдсэн өөрчлөлт-4, Засагдсан өөрчлөлт-3/

1. Хувь хүний орлогын албан татварын тайлан шинэчлэгдсэн маягтаар гарна. /Нэмэгдсэн өөрчлөлт/
 
  • ХХОАТ-ын хөнгөлөлт шатлалтай болсон. Иймд ТТ-11, ТТ-11/1/, ТТ-11/2/, ТТ-11/3/, ТТ-11/4/ тайлангууд ТЕГ-ийн даргын 2018 оны 3 сарын 7-ний өдрийн А/37 тоот тушаалын дагуу автоматаар гарна.
  • Шатлалыг програмын тогтмол мэдээллээс харна уу. /Зураг/ Хөнгөлөлтийн хэмжээ өөрчлөгдөх үед өөрчлөлтийг хэрэглэгч гараас тохируулж өгөх боломжтой.
 2.  ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг програм дээр тохируулах боломжтой болсон. /Нэмэгдсэн өөрчлөлт/
 

Цалингийн мэдээллийн К баганад “Гараас тохируулах ХХОАТ-ын хөнгөлөлт”гэсэн багана нэмэгдсэн. К багана ашиглах заавар:

  • Гэрээт ажилтны цалинд ХХОАТ-ын хөнгөлөлт тооцох үед;
  • Жилийн эцэст ХХОАТ-ын хөнгөлөлтийг хуульд заасны дагуу тэгшитгэх шаардлагатай болсон үед;
  • Бусад үед энэ баганад тоо оруулах шаардлагагүй ба ХХОАТ-ын хөнгөлөлтийг програм хуулийн дагуу автоматаар тооцоолно.
 
  • Цалин шийтэнд байгаа “Тохиргоо”товч дарсанаар “ХХОАТ-ын хөнгөлөлт тооцох хүснэгт”-ийг харах боломжтой. /Зураг/
  • Тухайн хүснэгтнээс ажилтан бүрд сар бүр тооцсон ХХОАТ-ын хөнгөлөлтийг харж, 12 сарын цалин бодоход хүн тус бүр дээр ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг гараас хэрхэн тохируулахыг MF баганад зааж өгсөн.
 3. 

Програмын тусламж хэсэг шинэчлэгдэж Асуулт хариултын сантай болсон. /нэмэгдсэн өөрчлөлт/

 
  • Програмын “Тайлан харах” цонхны сүүлийн хэсэгт байх?товч дээр дарахад Асуулт хариултын сан бүхий цэс нэмэгдсэн. Тус цэсний товчлуурууд нь www.magicgroup.mn сайтын програмын тусламж авах хэсгийн зааврууд руу хөтлөнө.
  • Мөн “Тайлан харах” цонхны доод хэсэгт байх:“MagicFinance програмын хэрэглэгчдийн групп Facebook хуудас руу зочлох”, эсвэл “Асуулт хариултын сан”-гаас хүссэн асуултандаа хариу авах боломжтой. /Зураг/

 4. 

Нийслэл хотын албан татварын өглөгийг автоматаар үүсгэдэг болсон.  /нэмэгдсэн өөрчлөлт/

 

Ажлын хүснэгтийн 59-р мөрөнд НХАТ (Нийслэл хотын албан татвар)-ын тооцоо данс нэмэгдсэн.

НХАТ-ийг програмын ерөнхий журналын I багана дээр 18, 19 гэсэн код оруулж тооцдог болсон. Үүнтэй холбоотойгоор ерөнхий журналд байгаа “Iбагана?”товч дээр дарахад 18-19 гэсэн кодтой цэс нэмэгдсэн. Цэс рүү ороод харахад борлуулалтаа хэрхэн бүртгэх тайлбар бий. /Зураг үзэх/
 5.  Ханшийн тэгшитгэл /Засагдсан өөрчлөлт/
 

Ханшын зөрүүний бодит бус ашиг алдагдал тооцох дүрэм:

  • Ханшын зөрүүний бодит бус ашиг алдагдлыг сарын эцсийн, эсвэл улирлын эцсийн /мөнгө, авлага, өглөг/ үлдэгдэл дээр 1 удаа тооцдог болсон.

Ханшын зөрүүний бодит ашиг алдагдал тооцох дүрэм:

  • Гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан борлуулах үед
  • Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах үед
  • Төгрөгөөс валют руу, вальютаас төгрөг рүү хөрвүүлэлтийн ханшны зөрүү үүссэн үед

Ханшын зөрүүний бодит ба бодит бус ашиг алдагдал тооцохгүй:

  • Гадаад валютаар авлага, өглөг нэмэгдсэн үед.
  • Гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан авсан үед.
 6.  Тайланг PDFтайлан болгох товч шинэчлэгдсэн /Засагдсан өөрчлөлт/
  Програмаас гарч буй мэдээллүүдийг PDFболгодог  товч дарахад Өмчийн өөрчлөлтийн тайлан болон ажлын хүснэгт (2-3)илүү хуудсанд гарч байсан алдааг зассан.
 7.  Үндсэн хөрөнгийн тайлан /Засагдсан өөрчлөлт/  
  Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан дээр оруулж буй хөрөнгийн бүртгэлээ хоосон нүд алгасаж хийснээс болоод үндсэн хөрөнгийн орлого зарлага оруулах хэсэг дээр тухайн хөрөнгийн нэр дуудагдахгүй (харагдахгүй)болдог. Энэ алдаанаас сэргийлэхийн тулд AS-AW багана дээр мэдээлэл оруулахдаа хоосон нүд үлдээвэл Empty сануулга AR багана дээр гардаг болсон. Өөрөөр хэлбэл ҮХ тайлангийн хяналт сайжирсан.

 

Шинэ хувилбар татах:  http://www.magicgroup.mn/newversions/CT20180401.xlsb

Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа