Бидний үйл ажиллагаа өргөжсөөр / Илүү том зах зээл дээр ажиллах боломж
Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 сарын 15-ны өдрийн хуралдаанаар Мэжик Консалтинг Аудит ХХК-ийг хөрөнгийн зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж авлаа. http://frc.mn/news/1899
Нээлттэй хувьцаа арилжаалж буй компаниудын хувьцаа эзэмшигч нар санхүүгийн тайлан үнэн зөв гарсан эсэхэд эргэлзэх зүйлгүйгээр шийдвэр гаргах, ногдол ашиг хуваарилахад эцсийн баталгаа болох зүйл нь аудиторын тайлан байдаг.
Ийм учраас Монгол Улсын Хөрөнгийн бирж болон олон улсын хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргаж хөрөнгө оруулалт босгож буй аж ахуйн нэгжүүд, брокер диллерийн компаниудад аудит баталгаажуулах үзүүлэх хуулийн этгээдийн зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгайлан олгодог билээ.
Үнэт цаасны зах зээлд оролцогч Хувьцаат компаниуд, хувьцаа гаргахаар төлөвлөж буй аж ахуйн нэгжүүд болон брокер диллерийн компаниудад аудит хийх эрхийг авснаар БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН тэлж ИЛҮҮ ТОМ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖ бүрдэж байна.
Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нар, брокер диллерийн компаниудтай хамтран ажиллах цахим урилга хүргүүлж байна.