Мэжик чойс сургалтын төв 1344, 1345, 1346, 1347 дох төгсөлтүүдээ хийлээ

Мэжик Чойс санхүү бизнесийн сургалтын төв нь 2007 оноос хойш нягтлан бодох бүртгэлийн сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд өдгөө зургаантөрлийн санхүүгийн цогц сургалтявуулжбайна.

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1344, 1345, 1346, 1347 дохь төгсөлтүүдээ Колорадо салбар дээр амжилттай зохион байгуулж, төгсөлтөнд дөрвөн ангийн 30 гаруй суралцагч нар хамрагдлаа.

Төгсөлтийн арга хэмжээний эхэнд “Санхүүгийн тайлангийн аудит” сэдвээр Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн ахлах Аудитор Г.Мөнхбаяр, “Хяналт шалгалт” сэдвээр Татварын мэргэшсэн зөвлөх Б.Алтантуяа нар лекц уншиж, кейс ажиллуулан санал сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тус хичээлийн дараагаар төгсөгч нар багт хуваагдан “1 метрийн шалгалт” нэртэй хөгжөөнт тоглоом тоглож 5-н долоо хоногт сурсан мэдлэг чадвараа сорилоо.  Уг тоглоомд 1344 дэх ангийн төгсөгч В.Тэмүүлэн, Г.Ариунзаяа, Б.Уянга, Б.Болортуяа нар 25 асуултаас 24 асуултад зөв хариулан ялагч болж “Зөрчлийн тухай хууль” –н сургалтанд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн эзэд боллоо.

Арга хэмжээний төгсгөлд Ерөнхий менежер Ч.Алтангэрэл амжилттай төгссөн суралцагч нарт сертификат гардуулан, Татварын мэргэшсэн зөвлөх Х.Амгаланзаяа колорадо салбарын үйл ажиллагааг танилцуулан тухайн өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.

Мэжик Чойс санхүү бизнесийн сургалтын төвийг амжилттай төгссөн нийт төгсөгч нартаа сургалтын төвийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье. 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа