НББ-ийн аутсорсинг үйлчилгээ гэж юу вэ?

Танд нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний талаар танилцуулж байна. Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах мэргэжлийн багт шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.   Яагаад энэ үйлчилгээ хэрэгтэй вэ? Жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн алба ажиллуулах боломж муутай ихэвчлэн тайлангийн хугацаа дөхөөд ирэхээр танил тал юмуу тайлан гаргадаг хэн нэгэнд хандаж тухайн улирлын тайлангаа гаргуулаад цагт нь тушаасан болоод өнгөрдөг.   Энэ нь эргээд байгууллага дээр их хэмжээний эрсдэл учруулдаг болох нь харагддаг. Иймд та нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээг авсанаар эдгээр эрсдлүүдийг багасгах боломжтой.   Аутсорсинг үйлчилгээг сонгох шалтгаан? 1. Зардлаа бууруулахын тулд. Тухайлбал:

a) Үйл ажиллагааны зардал буурна

  • Нягтлан авч ажиллуулахад сар бүр тогтмол болон нэмэгдэл цалин олгох хэрэгтэй. Мөн НДШ-д ажил олгогчоос 11%-13% төлөх шаардлагатай.
  • Тухайн ажилтантай холбоотой хоол, утас, унаа, НДШ, бичиг хэргийн зардал, оффисын зардал, хангамжын зардал гардаг.
  • Татварын шалгалтаар учрах акт, торгууль буурна.
  • Сайн мэргэжилтнийг олж бэлтгэх, сургах /дотоод сургалт/
  • Ажилтан тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшууллын зардал
  • Баяр ёслолын гэх мэт зардлууд.

b) Капитал зардал буурна.

Ажилтан ажиллуулж байгаа болохоор ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэхийн тулд өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн програм хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмж авах шаардлагатай. Тэгвэл эдгээр зардлыг бууруулах боломжтой.

2. Эрсдлийг бууруулахын тулд:

a) Нягтлан солигдсоноос үүдсэн эрсдэл буурна.

  • Ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөхгүй явсан үед бүртгэлийн санамсаргүй алдаанууд үүсдэг.
  • Байгууллагын дотоод нууц алдагдах магадлалтай.
  • Дараагийн орж ирэх нягтлан магадгүй өмнөх нягтлангаасаа муу хүн таарах магадлалтай.
  • Тухайн нягтлан шинэ орчин нөхцөлд дасан зохицотлоо ажлын бүтээмж муу байдаг. Иймд шинэ нягтланг сургах зардлууд үүсч магадгүй.

b) Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна.

c) Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэл буурна.

3. Гол бизнестээ төвлөрөхийн тулд HR Magazine-аас гаргасан судалгаанаас үзэхэд компанийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад нийт ажлын цагийнхаа 60%-ийг зарцуулдаг бөгөөд харин компанийн өсөлт хөгжил, хөрөнгө оруулалт, харилцагч, үйлчлүүлэгч худалдан авагчидтайгаа ажиллах зэрэг страгтегийн шийдвэр гаргахад ердөө 10%-ийг зарцуулдаг нь тогтоогдсон байна. Харин Аутсорсинг-ийн үйлчилгээ авдаг байгууллагууд нь үүний эсрэг үр дүнтэй байгааг судалгаа нотолж байна.   Мэжик Чойс төвийнНББ-ийн аутсорсинг үйлчилгээний онцлог.

1. Цахим бүртгэлийн системтэй. Та магадгүй хөдөө орон нутаг, гадаад улс орны хаана ч явсан тайлангаа хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавих боломж бүхий цахим бүртгэлийн системтэй. Танай баталгаажуулсан тайланг цахим бүртгэл рүү оруулснаар та тайлангуудаа ангилал тус бүрээр харах боломжтой.

2. Санхүүгийн баримтыг стандар дагуу цэгцлэнэ. Ихэнх нягтлангууд баримтаа цэгцлэхдээ ямар нэгэн стандартын дагуу бус зөвхөн өөрт ойлгожтой байдлаар үдэж цэгцэлдэг. Дараагийн нягтлан ирэхэд мөн өмнөх нягтлангийн цэгцэлсэн баримтыг ойлгохгүй учраас буцааж задлан дахин баримт цэгцлэх ажилтай болдог. Тэгвэл манайд хандсанаар ийм асуудалгүй болно.

3. Үйлчлүүлэгч бүрт санхүүгийн програм суулгаж өгнө. Програм дээрээс тайлан хэрхэн гаргасаныг харах боломжтой.

4. Гэрээ хийгээд 2 жил болсон тохиолдолд сайн дураар татварын шалгалтанд хамруулна.

5. Хагас жил тутамд уулзалт зохион байгуулж өөрсдийн хийсэн ажлаа танилцуулна.


Иймд та НББ-ийн аутсорсинг үйлчилгээг сонирхож байвал 70131044 утсанд холбогдоорой.       

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа