MagicFinance програм удирдлагуудад зориулсан тайлан гаргадаг боллоо
MagicFinance програм удирдлагуудад зориулсан тайлан гаргадаг боллоо. 2016 оны 08 сарын 20-ний шинэчлэлтийн мэдээлэл
MagicFinance програмны шинэчлэлт 2016/07 сард хийгдсэн шинэчлэлтийн талаарх мэдээллийг доорх линкнээс авна уу. http://magicgroup.mn/mn/magic-cloud/1/m/182/update/2016_onii_07_sariin.html
Энэ удаагийн шинэчлэлтээр програмд “Удирдлагад зориулсан тайлан”гаргах функцыг нэмсэн бөгөөд амласан ёсоор MagicFinance програмын хэрэглэгчдийн уулзалтанд ирсэн хүмүүстуг шинэчлэлтийг ашиглах эрх өгч байгаа.
№ |
Шинэчлэлтүүд |
1 |
Үндсэн хөрөнгийн тайлан |
ААНОАТ-ын хуулийн 13.10-т “Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн улирлын эхний өдрөөс эхлэн тооцно.” гэж заасны дагуу элэгдлийн тооцооллыг өөрчилсөн. Иймд хуучин файлаас шинэ файл руу хөрвүүлгэ хийх үед элэгдлийн зардал өөрчлөгдөхийг анхаарна уу. |
|
2 |
Ерөнхий журнал |
Ерөнхий журналд дансны бичилт хийх үед Т баганад шалга гэсэн алдаа гарна. Энэ нь санхүү, татварын тайлангийн тооцоололд нөлөө үзүүлэхгүй. Хэрэв удирдлагад зориулсан тайлан гаргах бол “BF:BM” баганад уг алдааг тохируулж явна. |
|
3 |
Удирдлагад зориулагдсан тайлан |
Тайлан харах товч дарахад УЗТ-Удирдлагад зориулсан тайлан гэсэн цэс нэмсэн. Хэрэв ерөнхий журналын Т баганад гарсан шалга гэсэн алдааг зассан бол удирдлагад зориулагдсан тайлан автоматаар гарна.
Видео зааврыг доорх линкэн дээр дарж үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=oEPIAXl5AWw&feature=youtu.be
|
Та програмны шинэчлэлттэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70131046 утаснаас авна уу.