НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АУТСОРСИНГ ҮЙЛЧИЛГЭЭ

1.    Санхүү, татварын тайлан гаргах төлөөлөх
• Санхүү, татвар, Нийгмийн даатгалын тайлан гаргах /Монгол, Англи хэлээр/;
• Харьяа санхүүгийн байгууллагад тайланг тушаах, баталгаажуулах;
• Хяналт шалгалтад харилцагчийг төлөөлөх;

2.    Дэд туслах тайлан гаргах, анхан шатны баримт цэгцлэх. 
• Бараа материал, үндсэн хөрөнгөнд тооллого хийж бараа материал болон үндсэн     хөрөнгийн тайлан гаргах;
• Анхан шатны баримт материалыг стандартын дагуу үдэж цэгцлэх;
• Санхүү, татварын шалгалтад бэлтгэх;

3.    Сургалт зөвлөгөө, хөгжүүлэлт
• Гэрээт харилцагчдын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө өгөх;
• Жилд 2 удаа бизнес уулзалт зохион байгуулж санхүү, татварын тайлангийн талаарх мэдээлэл, зөвлөмж өгөх шинэ хууль, дүрэм, журамтай холбоотой сургалт зохион байгуулах;
• Бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх чиглэлд зуучлал хийх.

4.    Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
• Сар бүр санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг гаргах өгөх;
• Дотоод мөнгөн урсгалыг хянах MagicMonitoring [Мөнгөн урсгалын програм]-ыг нэвтрүүлэх.

5.    НББ-н аутсорсинг үйлчилгээ авснаар дараах давуу тал бий болно
• Татварын хяналт шалгалтад хамруулж, гэрээт хугацаанд гүйцэтгэсэн ажлын хариуцлагыг хүлээнэ.
• Дотоод хяналтын болон санхүү, татварын програм ашигладаг ба уг програмыг гэрээний хугацаанд үнэгүй ашиглуулна.
• Харилцагч нарынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг.
• Бизнес уулзалт зохион байгуулж хийсэн ажлаа тайлагнадаг.
• НББ-н аутсорсинг үйлчилгээ явуулах дотоод стандарт, хяналтын процедуртай.
• Өөрсдийн цахим хяналтын системтэй. Уг системээс Эрсдэл, Зөвлөмж болон тайлангуудаа харах боломжтой учир тайлан буруу гарах магадлал бага.
• Гэрээт ажлын сарын төлбөр бага. /Нягтлан цалинжуулахтай харьцуулахад/
Холбоо барих утас: 8811-3225, 7013-1045

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа