Нийт сургалтанд хамрагдагсад болон харилцагч үйлчлүүлэгчдээ “Эрүүл мэнд-Цэвэр агаар” уриан дор зохион байгуулагдаж буй явган аялалд урьж байна.
Бид сургалтанд сууж байгаа суралцагчид болон төгсөгчид, ажилтнуудын дунд жил бүр нөхөрсөг тэмцээн зохион байгуулж ирсэн билээ.
Харин энэ удаа “Мэжик Чойс ТМЗ”ХХК-ийн маань харилцагч нар нэмэгдэж оролцох гэж байгаа нь бусад жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болохнээ.
2016 оны 1-р улирлын тэмцээнийг UB Hiking club-тай хамтран “Эрүүл мэнд - Цэвэр агаар” уриан дор уулын явган аялал зохион байгуулан эхлэх гэж байна.
Hiking хийх бүх хүмүүс гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ явах боломжтой.
Бүртгэл: 2016.03.10-2016.03.18
UB Hiking club–ийн зүгээс 2 хүн зохион байгуулалтанд явна.
Эдгээр хүмүүс нь:
· Маршрут сонгох, Аяллын замын хөтөч хийх
· Аялагчдад заавар зөвлөгөө өгч, хувийн бэлтглийг хангуулах
· Гэмтэж бэртвэл анхны тусламж хүргэх, аюулгүй байдлыг хангах
· Хөгжөөнт хөтөлбөр, тоглоом тоглуулах, явган аялалыг сонирхолтой болгох
· Станц холбоогоор аяллын багийг урд, ард түгжиж явна.
Аялалын хөтөлбөр
Зохион байгуулагч: Мэжик Санхүүгийн нэгдэл, UB hiking club
Огноо: 2016 оны 3-р сарын 19
Маршрут: Богд Уул
Аяхалтын урт: 8 км (оргилруу гарах,буух)
Хөтөлбөр:
- 2016 оны 3-р сарын 19-ний Бямба гаригт 09:00 цагт Хороолол салбар дээр цуглаж, нэгдсэн журмаар унаанд сууж Богд Уулрүү 09:30 минутад хөдөлнө.
- 10 цаг 20 минутад Явган аяллын багт удирдамж өгснөөр аялалыг эхлүүлнэ.
- Богд уулын оргил хүртэл 1 удаа амарч, 1 удаа дасгал хийж хөгжөөнт тоглоом тоглохоор 2 удаа зогсолт хийнэ.
- 13 цагийн үед оргил дээр цайлж, албан ёсны арга хэмжээ, хөтөлбөртэй. Мөн хөгжөөнт тоглоом тоглох чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
- 15 цагийн үед уулнаас уруудаж 2 удаа нэгдсэн журмаар амарч бууна.
- 17 цагийн үед үйл ажиллагааг хааж, хотын төв рүү хөдөлнө.
Удирдамж:
Цагтаа цуглаж хамт олноо хүндэтгэх.
Явган аялалын туршид хэрэглэх хоол хүнс, ус ундаагаа дор бүртээ бэлдэх.
Аялалыг зохион байгуулагчдын зааварчилгааг биелүүлж, багийн сэтгэхүйтэй аялах.
Явган аялал хийхэд мэдэж байх шаардлагатай зөвлөгөөтэй танилцаж, хувийн бэлтгэлийг хангах.
Анхаарна уу.
1. Хүн бүр өөрийн идэх халуун ундаа идэх хүнсээ бэлдэж явах./ Хүйтний улирал тул цай хоолоо халуунаар нь авч явах хэрэгтэй. Яагаад гэвэл уулруу авирах явцад авч явсан хоол хөлдөх хөрөх асуудал гарах тул саванд хийхдээ гадуур нь юмаар ороох, жижиг халуун саванд хийж авч явах/
2. Гутал: Хальтрахгүй түрийгээр нь цас орохооргүй байх хэрэгтэй. Гутланд цас орон норох тохиолдол гарч болзошгүй тул солих оймс авах хэрэгтэй. Мөн Малгай, ороолт, бээлий дулаан цамцаа авч яваарай.
3 Явган аялал үргэлжилж байх зуур дундаас нь буцахгүй. /Яагаад гэвэл олон хүн явж байгаа тул зохион байгуулагчид хэдэн хүн дундаас нь явсан болон хүн төөрөх тохиолдолд тоог нь гаргах боломжгүй болно/