ЭЗИТБД тухай хуулийн хүрээнд анхаарах зүйлс...
Эдийн засгийн ил тодын байдлын тухай хуулийн хүрээнд хийгдэж буй санхүүгийн болон татварын тайлан гаргахад зөвхөн нуусан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа тайлагнахаас гадна аж ахуй нэгж байгууллага, нягтлан бодогч нар өөрийн байгууллагын санхүүгийн тайланд тусгагдсан эзэн холбогдогчгүй /зохиомол/ дансны үлдэгдлийг санхүүгийн тайлангаас хасч тайлан балансыг цэвэрлэх боломж гарч ирж байгаа билээ.
Тиймээс та өөрийн байгууллагын 2014 болон 2015 оны 1-р улирлын санхүүгийн тайланд тусгагдсан тоон үзүүлэлтүүд нь үнэн зөв тодорхой байгаа эсэхийг шалгаж, нотлох баримтгүй, үнэн гэж тодорхойлох боломжгүй, тооцоо нийлсэн акт болон тооллогын үлдэгдлээр тулган баталгаажуулаагүй дансдуудыг тайлан балансаас хасч бүртгэх, мөн санхүүгийн тайландаа тусгаж бүртгээгүй байгаа хөрөнгө, авлага, мөнгө зэргийг нэмж бүртгэх боломжтой. Гэхдээ нягтлан бодогч та бүхэн ямар нэгэн дансыг нэмж хасч байгаа бол тухайн ажил гүйлгээний ард ямар татварын нөлөөлөл байна вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй. Зөвхөн балансын актив пассивыг өсгөж бууруулаад, татварын тайлангуудаа дутуу хийчих юм бол тухайн төрлийн татварын хариуцлагаас чөлөөлөгдөж буй хэрэг биш юм. Жишээ нь: Танай байгууллагын захирал байгууллагын мөнгөн хөрөнгөөс хувьдаа авдаг, зарцуулалтаа тайлагнадаггүй. Энэ мөнгийг ногдол ашиг гэж бүртгэх үед татварын асуудал үүсдэг. Иймд нягтлан бодогч нар захирлын авсан мөнгийг кассанд байгаа мэтээр бүртгээд явдаг, эсвэл захирлаас авлага үүсгэн бүртгэсээр байгаад баланс дээр их хэмжээний авлага, нэг бол кассанд их хэмжээний мөнгөн хуримтлалтай байдлаар тайлан дээр харагддаг. Мөн чанартаа уг мөнгө зарцуулагдсан байдаг. Гэх мэт ... Ийм тохиолдолд бид эдийн засгийн ил тод байдлын тухай /ЭЗИТБТ/ хуулийн хүрээнд уг ажил гүйлгээг залруулан бүртгэж тайлагнах боломж гарч байгаа юм. Ногдол ашиг гэж бүртгэхэд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
-
- Өмнөх тайлант жилд ашигтай ажилласан байх ёстой.
- Ногдол ашиг олгоход татварын асуудал үүсэх ёстой.
- Ногдол ашгийг санхүү, татварын тайланд тусгах ёстой.
Холбогдон гарах тайлангууд
- ЭЗИТБ Санхүүгийн тайлан
- Хувь хүнд ногдол ашиг хүртээсэн бол ЭЗИТБТТ-12 /ТТ-12/
- Аж ахуй нэгжид ногдол ашиг олгосон бол ЭЗИТБТТ-13 /ТТ-13/ + ЭЗИТБТТ-02 /ТТ-02/ эдгээр тайлангуудыг бэлтгэх хэрэгтэй.
Ил тод болгоход анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө авах бол : 70131044 НИЙТЛЭСЭН: “МЭЖИК ЧОЙС ТМЗ” ХХК