2 хувь уу, 20 хувь уу

 
НӨАТ-ын тухай шинэ хууль 2016 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар бол иргэд НӨАТ төлөгч байгууллагаас худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн мөнгөнийхөө 2 хувийг жилд 1 удаа буцаан авах юм.
 
Өөрөөр хэлбэл: Иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа /Барааны үнэ + НӨАТ 10 хувь/ НӨАТ шингэсэн үнээр авдаг ба төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг татвараас буцаан авна.
 
Иймд төлсөн НӨАТ-ын 20 хувь, авсан барааны үнийн 2 хувийг жилд 1 удаа буцааж авна гэж ойлгоно.
 
Аливаа зүйл сайн муу 2 талтай байдаг.
 
Сайн талаас нь харвал:
 
“Далд эдийн засаг буурна, татварын орлого нэмэгдэнэ, нөгөө талаар иргэд НӨАТ-д төлсөн мөнгөнийхөө  20 хувийг буцаан авна.” гэж яриад байгаа.
 
Муу талаас нь харвал:
 
Нэг:НӨАТ төлөгч байгууллагуудын татварт төлөх мөнгө нэмэгдвэл тэд ашгаа бодож бараа үйлчилгээнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй. Жишээ нь: 100,000 төгрөгөөр зардаг байсан барааны үнэ 10,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
 
 
 
Ард иргэдийн хувьд 110,000*2%=2,200 төгрөг буцаан авах боломжтой гэж байгаа боловч .............тухайн  бараанд 7,800 /10,000-2,200/ төгрөг нэмж төлөх болж таарна. k Эндээс харвал 2 хувь бол далд эдийн засгийг бууруулж, төрийн мөнгөн санг нэмэгдүүлэх ..............гэсэн өгөөш бөгөөд энэ нь бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох  иргэдэд сөрөг  тусахаар харагдаж байна. Хоёр: Татвараа нууж байгаа боловч арай гэж оршин тогтнож байгаа жижиг дунд бизнесийн байгууллагуудын хувьд 3 сонголт үлдэнэ. . Эдийн засгийн хямралын энэ үед бараа үйлчилгээнийхээ үнийг боломжит хэмжээгээр нэмээд татвараа шударгаар төлөх. /Борлуулалт буурна./ . Бараа үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх, татвараа нуух, санхүүгийн баримт, гар талон нэхсэн иргэдэд үйлчлэхгүй байх. /Татварын эрсдэл бий болно./ . Бизнесээ зогсоох. /Алдагдалтай ажиллахгүйн тулд/ Гурав: аа   2 хувийн буцаан авалт гэдэг бол худалдан авч байгаа бараа ажил үйлчилгээг 2 хувь  хямдруулна гэсэн үг. Жишээ нь: Иргэн Бат сард 500,000 төгрөгний НӨАТ-тай худалдан ................авалт хийдэг гэж үзвэл 500,000*2%=10.000 төгрөгийг татвараас буцаан авах боломжтой. Эндээс дүгнэж үзвэл ард иргэдийн хувьд 2 хувь гэдэг сонирхол татахаар тоо биш байж болох юм. Иймд 1 кг төмсийг НӨАТ төлөгч байгууллагаас 1000 төгрөгөөр авч 20 төгрөгний хөнгөлөлт эдлэхүү, эсвэл татвар төлөгч бус хэн нэгнээс 800 төгрөгөөр авах уу гэдэг сонголтын асуудал гарах юм. Иймд татвар төлөх дургүй бизнес эрхлэгчдийг хазаарлаж чадахгүй бол далд эдийн засаг байсан, байгаа, байсаар байх болно.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа