ТАЙЛАНГИЙН ХУГАЦАА ДӨХӨӨД Л БАЙНА...
Аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд үндсэн орон тооны нягтлан бодогч авч ажиллуулахгүй, тайлангийн хугацаа дөхөөд ирэхээр хэн нэгэн хүнийг гуйгаад тайлангаа гаргуулсан болоод өнгөрдөг. Гэхдээ энэ хайнга байдал нь хэдэн жилийн дараагаар ирэх татварын хяналт шалгалтын үед танд ихээхэн хэмжээний эрсдлийг авчирдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Тайлангаа гаргуулаад хугацаанд нь интернетэд шивсэн байхад юун эрсдэл яриад байна гэж бодож байна уу? Тэгвэл өнөөдөр амьдрал дээр тайлангаа гаргуулчихаад санхүүгийн үндсэн 4 тайлангаа барьчихаад боллоо гээд явж байсан түүх олон байна. Тэгвэл тайлан гаргана гэдэг бол зөвхөн хэдэн тоо бөглөөд тавих биш санхүү, татварын тайлан дээр гарч ирсэн тоон үзүүлэлт болгон тооцоололтой мөн задаргаатай байх ёстой байдаг. Тэгвэл та тайлангаа гаргуулчихаад иж бүрнээр ТАЙЛАНгуудаа хүлээн авч чадаж байна уу? Хэрэв танай байгууллагын санхүү бүртгэл доголдолтой, эмх замраагүй мэт санагдаж байгаа бол санхүүгийн аутсорсинг үйлчилгээг сонгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Санхүүгийн аутсорсинг үйлчилгээ гэдэг нь байгууллагынхаа санхүүгийн тайлан тооцоог мэргэжлийн татварын зөвлөхөд хариуцуулах үйл ажиллагааг хэлнэ. Татварын зөвлөх гэдэг нь хууль тогтоомжийн дагуу энэ үйлчилгээг үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрлөө авсан хуулийн этгээд юм. http://www.legalinfo.mn/law/details/8908?lawid=8908 Өмнө нь хүн гуйгаад тайлангаа гаргуулчаад татварын эрсдэл үүссэн бол ТА хариуцлагыг нь хүлээдэг байсан бол энэ үйлчилгээнд хамрагдсанаар “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль”- ийн дагуу таны тайланг гаргасан зөвлөх хуулийн этгээд хариуцах болно. Энэ нь уг үйлчилгээний гол онцлог давуу тал юм. "Мэжик Чойс ТМЗ" ХХК нь 2013 оноос эхлэн аж ахуй нэгж байгууллагын санхүүг бүхэлд нь хариуцаж, тухайн байгууллагын санхүүгийн тайлан баланс бэлтгэх, татварын тайлан тооцоог хийж, тухай бүрд нь санхүү, татварын үнэт зөвлөгөөг өгч явсаар ирсэн. Манай компаний голлож үзүүлж буй үйлчилгээ: Тайлан гаргах үйлчилгээ
- Санхүүгийн иж бүрэн тайлан гаргах
- Иж бүрэн татварын тайлангууд гаргах / ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, Бусад /
- НДШ тайлан гаргах
Татварын тайлангийн хяналт, зөвлөгөө
- Мэжик Чойс сургалтын төвийн төгсөгч нарын гаргасан тайланг шалгаж зөвлөгөө өгөх
- Татварын шалгалтанд бэлдэх, татварын эрсдлийг тодорхойлох
- Татварын хууль тогтоомжийг татвар төлөгч нарт тайлбар гаргах
- Татварын тооцоо, тохируулга хийх
Компанийн хөрөнгө оруулагчдыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах Нийтлэсэн: “МЭЖИК ЧОЙС ТМЗ”ХХК