ЗАВСРЫН АУДИТЫГ ТАЙЛАНТ ХУГАЦААНЫ ДУНДУУР ХИЙЛГЭСНЭЭР...

Завсрын аудит нь тайлант жилийн дундуур буюу улирал, хагас жилээр байгууллагын орлого зарлага, балансын дансны ажил гүйлгээг шалгах ба жилийн эцсийн аудитын ажлыг багасгах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилготой байдаг.     АА Завсрын аудит хийлгэснээр танай байгууллагад дараах давуу талууд бий болно.

Завсрын хугацааны аудитын давуу тал

Тайлбар

1

Алдаа дутагдлыг илрүүлэхэд хялбар

Аудиторын шалгах хугацааны хувьд богино байх тул бүртгэлийн алдааг илрүүлэх магадлал хамгийн өндөр байдаг.

2

Аудитаар илэрсэн алдаа дутагдлыг тайлант хугацаанд засах боломж

Жилийн эцсээр төрийн санд тушаасан санхүү, татварын тайланг дахин засварлах шаардлага багасна.

4

Алдааг эрт зассанаар ирээдүйд учирч болох эрсдлийг бууруулах

Завсрын хугацаанд ихэнх ажил гүйлгээ, үйл явдлыг шалгасан, алдаа дутагдлыг залруулсан байх тул жилийн эцсээр гүйцэтгэх аудиторын горим харьцангуй бага байдаг бөгөөд дүгнэлт гаргахад аудиторын зүгээс ямар нэгэн хүндрэл байдаггүй болно.

6

Завсрын аудитын үйлчилгээний үнэ нь жилийн эцсийн аудитын үйлчилгээний үнэнд багтсан байдаг

Хагас жил, 3-р улирлаар аудитын тайлан шаардлагатай тохиолдолд аудитор аудитын тайланг бэлтгэж өгөх боломжтой.

8

Шинээр хөрөнгө оруулалт авах шийдвэр гаргах

Байгууллага үйл ажиллагааны бодит үр дүнг төлөвлөгөө, өмнөх оны гүйцэтгэл зэрэгтэй харьцуулан ажилчдын үр дүнг хянах боломжтой.

10

Тайлант хугацааны дундуур байгууллагын удирдлага солигдох үед үр дүнг нь үнэлэх

Жилийн эцсээр аудитын компаниуд үйл ажиллагааны ачааллаас болж санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэгдсэн эсэхэд хангалттай нотолгоо цуглуулах цаг хугацааны болоод хүн хүчний хүрэлцээ хомс болдог. Иймд компаниуд завсрын хугацаанд аудитаа хийлгэснээр аудитын үр дүн дээшилж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж эрс дээшлэх боломжтой.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа