Мэжик явган аялалд нийт харилцагчид болон нийт төгсөгчдөө урьж байна.
Биднийг дэмждэг бидэнтэй хамт байдаг нийт харилцагчид болон нийт төгсөгчидтэйгөө цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлэхээр Мэжик явган аялалыг UB hiking club-тай хамтран зохион байгуулахаар боллоо. Та бидэнтэй хамт алхах бол доорх аялалын хөтөлбөр болон явган аялалын зөвлөмжтэй танилцан бидэнтэй холбогдоно уу. Холбогдох утас: 88600003 Аялалын хөтөлбөр Зохион байгуулагч: Мэжик Санхүүгийн нэгдэл, UB hiking club Огноо: 2015 оны 2-р сарын 28 Маршрут: Чингэлтэй хайрхан Аялалын урт: 8 км Хөтөлбөр:
- 2015 оны 1-р сарын 28-ний Бямба гаригт 10:00 цагт Драмын театрын урд цуглаж, нэгдсэн журмаар унаанд сууж Чингэлтэй хайрханруу 10.30 минутад хөдөлнө.
- 11 цаг 10 минутад Явган аяллын багт удирдамж өгснөөр аялалыг эхлүүлнэ.
- Баруун Чингэлтэй хайрханы оргил хүртэл 2 удаа амарч, 1 удаа дасгал хийж хөгжөөнт тоглоом тоглохоор 3 удаа зогсолт хийнэ.
- 14 цагийн үед оргил дээр цайлж, албан ёсны арга хэмжээ, хөтөлбөртэй. Мөн хөгжөөнт тоглоом тоглох чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
- 16 цагийн үед уулнаас уруудаж 2 удаа нэгдсэн журмаар амарч бууна.
- 18 цагийн үед үйл ажиллагааг хааж, хотын төв рүү хөдөлнө.
Удирдамж: 1. Цагтаа цуглаж хамт олноо хүндэтгэх. 2. Явган аялалын туршид хэрэглэх хоол хүнс, ус ундаагаа дор бүртээ бэлдэх. 3. Аялалыг зохион байгуулагчдын зааварчилгааг биелүүлж, багийн сэтгэхүйтэй аялах. 4. Явган аялал хийхэд мэдэж байх шаардлагатай зөвлөгөөтэй танилцаж, хувийн бэлтгэлийг хангах. 5. Такс: 3000 төгрөг ш
“UB HIKING CLUB”....................... ЯВГАН АЯЛАЛЫН ЗӨВЛӨМЖ
1. Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч юмуу эсвэл тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ. Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог.
2. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг. Аялагч аялж явах байх үедээ өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болно.
3. Үүргэвч хүнд байж болохгүй. Үүргэвчинд байвал зохих зүйлүүд:
- Шингэн зүйлс /багадаа 1.5 литр/
- Өдрийн хоол, хөнгөн зууш
- Зургийн аппарат
- Камер
- Хувийн хэрэглээний нар, салхины тос, жижиг эмийн сан
- Солих цамц, футволка, оймс дулаан, хөнгөн куртка бусад
4. Явган явж эхлэхдээ та удаан, яаралгүй эхлэх хэрэгтэй. Эхний 15-25 мин удаан явж, цусны эргэлтийг аажмаар дасгах нь цаашид нэгэн хэмд явах эхлэл болно. 5. Явж байхдаа зураг авч болохгүй. Хүн авч буй зургандаа анхаарал төвлөрүүлсэн байдаг болохоор ямар нэгэн зүйлд тээглэн унах магадлал өндөр. Унасан тохиолдолд өөрийгөө биш зургийн аппарат, камераа эвдрэхээс хамгаалж унадаг. Иймд зогсч байгаад зургаа аван, цааш явах хэрэгтэй. 6. Хэрэв явж байхдаа гулган унах тохиолдолд өвдгөн дээрээ өвдөглөх нь чухал. Энэ нь биеийн хүндийг саармагжуулж, тэнцвэр алдагдахаас сэргийлнэ. 7. Уулын өөд явж байхдаа өвдгөө гүйцэд тэнийлгэж болохгүй. Байнга хагас хөнгөн нугалсан хэлбэрээр явах хэрэгтэй. Энэ нь гуяны булчин болон шөрмөсийг ядраах боловч өвдөгний гол үеийг хамгаалдаг. Явган явах туршлага бага мөн бэлтгэл сайн хийгээгүй хүмүүс өвдгөө бүрэн тэнийлгэж явснаас дараа нь хөлийн үе мөч хүчтэй өвтгөхөд хүргэдэг. Тиймээс аль болох зааврын дагуу зөв алхаж сурах хэрэгтэй. 8. Аялалын таягтай бол авч яваарай. Тулгуур таягийг хэрэглэснээр өвдөгөнд төвлөрөх жинг багасгадаг. Гэхдээ 1 биш 2 таяг хэрэглэнэ. 9. Шингэн зүйл уух. Аялалын ачаалал, хугацаа, цаг агаараас хамаарч биеийн шингэн алдагддаг тул ус хангалттай авч явах хэрэгтэй. Цангахыг хүлээлгүй тогтмол шингэн ууж явах хэрэгтэй. 10. Явган аялалын үед согтуулах ундаа огт хэрэглэхгүй. 11. Нарнаас хамгаалж байнга малгай өмсөх, алчуур зүүх шаардлагатай. Аялалын үед нарших тохиолдол байдаг тул үүнээс болж бие тавгүйтэх, дотор муухай оргих, бөөлжих зэрэг шинж илэрдэг тул урьдчилан хамгаалах нь зүйтэй. 12. Шагайгаар татсан хагас түрийтэй гутал, нам өсгийтэй уужуу гутал, хөл холгохгүй тул өмсч байсан хуучин гутал өмсөх шаардлагатай. Гол нь гутал хөнгөн байх ч ѐстой. Харин өмсөөд удаагүй, эсвэл шинэ гутал өмсөхгүй байх хэрэгтэй. 13. Уулын орой дээр салхитай сэрүүн байдаг тул аялагч хөлөрсөн, нойтон байдаг тул солих цамц, футволка авч яваарай. Мөн дулаан, хөнгөн куртик авч явах шаардлагатай. Богино өмд буюу шорт өмсөхгүй, биед чөлөөтэй өмд өмсөнө. Аялалын жижиг аптектэй байх шаардлагатай. Үүнд: хурууны лент, толгой, гэдэсний болон өвчин намдаах эм, бусад шаардлагатай эм г.м зүйлс байна. 14. Бүсгүйчүүдэд өөрийн биеийн онцлогоос шалтгаалж нар, салхины тос зэрэг зүйлс авч явахыг зөвлөе. 15. Явган алхалт нь хэдий аялал, амралтын хэв шинжтэй ч алхагч нарыг нарийн дэг журамтай байхыг шаарддаг. Иймд аливаа алхалт, аялалын турш гишүүд, дэмжигчид, шинээр алхагч нар клубын удирдагчийн заавар, шаардлагыг дагаж, сахих естой. Явган аялалын үед тарж бутран явахгүй, зөвхөн тэмдэглээгээ бүхий жимээр явна. Энэ нь олон салаа зам гаргахгүй, байгалиа хайрлах, хамгаалах зорилготой. 16. Хаврын хуурайшилт ихтэй байгаа тул аялалын явцад гал гаргах, тамхи татахыг хатуу хориглоно. 17. Аялагч нар аливаа хол болон ойрын, ердийн зэрэг алхалтанд өөрсдийн идэх хоол, хөнгөн зууш, уух зүйлсийг бэлтгэж явна. Халуун савтай цай, кофе зэргийг авч явж болно. 18. Эцэст нь зөвлөхөд тухайн аялал, алхалтын өдрийн дулаан-хүйтний хэм, бороо-цастай эсэх, нартай-үүлэрхэг байх, салхитай зэрэг цаг агаарын урьдчилсан мэдээг харж, тухайн өдрийн цаг