Мэжик Чойс төв оны шилдэг сургалтын төвөөр шалгарлаа.
Жил бүрийн 12-р сарын эхээр бүртгэл, санхүү,эдийн засгийн ажилтны баяр тохиодог. 2004 оны Засгийн газрын 163 тоот тогтоолоор жил бүрийн 12-р сарын хоёр дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу манай санхүүчид орон даяар баяраа тэмдэглэдэг. Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрөөр салбарын амжилтыг олон нийтэд таниулах, санхүүчдийг алдаршуулах зорилгоор 1998 оноос эхлэн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/, Сангийн яам хамтран баярын цэнгүүний арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 16 дахь жилтэйгээ золгож байна. Баярын цэнгүүн Хан-Уул дүүрэгт байрлах Crocus event hall-д болсон. Энэхүү цэнгүүн дээр оны шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд Мэжик Чойс төв оны шилдэг сургалтын төвөөр шалгарлаа. 2014 оны бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг дараах номинациар шалгаруулсан юм. а Үүнд: -Шилдэг нягтлан бодогч /улсын болон бизнесийн секторын/ -Шилдэг нягтлан бодогч багш -Шилдэг нягтлан бодогч залуу багш -Топ-10 санхүүч /нийгмийн даатгалын, төрийн сангийн, банк санхүүгийн, ХАА-н салбарын, мэдээллийн технологийн, эрчим хүч, уул уурхайн салбарын, татварын, эрүүл мэндийн салбарын шилдэг санхүүчид, төрийн шилдэг аудитор, хараат бус аудитор/ -Шилдэг бүтээл -Хүндэт багш -Шилдэг сургалтын төв