Татварын шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?

Байгууллагын захирал, нягтлангууд ямар ч асуудалд “Татварын шалгалт ирвэл үүнийг яаж зохицуулах вэ” гэдэг сэтгэлгээгээр ханддаг байх ёстой.   Захиралын зүгээс:

  • Нягтлантайгаа жил бүр нэмэлт гэрээ байгуулдаг байх. Нягтлангийн хийх ёстой ажлыг мэддэг, ажлын ачааллыг зөв өгч үүрэг хариуцлагыг зөв оногдуулдаг байх. Ялангуяа заавал хариуцлага оногдуулдаг, урамшуулал олгодог системийг бий болгох ёстой.
  • Нягтланг аль болох олон солихгүй, ажилд авахдаа найдвартай зөв хүнээ сонгож авах.
  • Нягтлан ажлаас гарахдаа дараагийн хүндээ юуг яаж хүлээлгэж өгөх ёстойг мэддэг байх. Байгууллагын зүгээс “Ажил хүлээлцэх жагсаалт” гаргаж баталсан байх.
  • Ажилтан орж гарах бүр хөдөлмөрийн гэрээ байгуулах, тушаал гаргах.
  • Татварынхнаар хөөлгөж биш, татварыг хөөж шалгалтанд орох.
  • Татварынханы асуулганд урьдчилж бэлдэх. Татварын тайланд юу туссан байна тэрнийгээ л ярих.
  • Татвар төлөгч татварын талаар хамгийн их сонирхвол зохих зүйлсийг мэддэг байх. Би ер нь татварын талаар юуг заавал мэддэг байх ёстой юм. Гэж өөрөөсөө асуух.

  Нягтлангийн зүгээс:

  • Ажилд орохдоо ажил хүлээлцэж авсан байх ёстой.
  • Ямар ч татварын тайланг хугацаанд нь гаргаж, Татварыг хугацаанд нь төлсөн байх.
  • Туслах тайлан болох Кассын тайлан, Харилцахын тайлан, БМ тайлан хөтөлсөн, Тооллогын бүртгэл хөтөлж гарын үсгээ зурсан байх.
  • Дээрх тайлангууд дээр тусгагдсан гүйлгээнүүд нь бүгд АШБ-тай байх ёстой.
  • АШБ нь үндсэн болон дагалдах баримттай байж хүчин төгөлдөр болдогийг санах. ӨХ: ямар баримт хүчин төгөлдөр, ямар нь Хүчин төгөлдөр бус болохыг мэддэг байх.
  • АШБ дугаартай, дугаар нь алгасаж үсрээгүй байх ёстой.
  • Зөвхөн хүчин төгөлдөр баримт бүхий гүйлгээг ерөнхий журнал, ерөнхий дэвтэрт бүртгэнэ.
  • Баримтыг зохих журмын дагуу нягт нямбай үдсэн байх.
  • Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг маш сайн мэддэг, үүнийг зөв бүртгэсэн байх.
  • Гэрээтэй байх ёстой бүх орлого, зардлуудыг мэддэг, заавал хийсэн байх. Тусад нь үдсэн байх ёстой. Жнь: Зээл өгсөн авсан, түрээс, бараа бүтээгдэхүүн авах, зарах, хөдөлмөрийн гэрээ г.м
  • Санхүүгий тайлан, татварын тайлангууд хоорондоо уялдаа холбоотой байгаа эсэхийг шалгах, зөрүүтэй бол шалтгааныг нь олсон, дурдсан байх.

  Magic Choice сургалтын төв Татварын сургалтын хөтөлбөрийг энд дарж харна уу.    

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа