Мэжик Чойс төвийн 2014 оны Зуны цугларалт.

Тайлангийн хурал. 2014 оны эхний хагас жилийн тайлангийн хуралд Сургалт судалгааны хэлтсийн хамт олныг төлөөлж Сургалт хариуцсан менежер Ч.Алтангэрэл тайлангаа тавьснаар тайлангийн хурал эхэллээ. Бизнес хөгжлийг дэмжих хэлтсийг төлөөлж Ерөнхий менежер А.Одонтунгалаг, Аудит Аутсорсингийн хэлтсийг төлөөлж Аутсорсинг менежер Ж.Алтанзул, Дархан дахь салбарыг төлөөлж Дархан салбарын захирал П.Навчаа нар хийсэн ажлаа тайлагнаж дараагийн хагас жилд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа.

 

Бүх салбар, хэлтсүүд тайлангаа тавьж дууссаны дараа өнгөрснөө дүгнэн ирээдүйгээ төлөвлөн ярилцсанаар тайлангийн хурлыг өндөрлүүлэв. Тайлангийн хурал өндөрлөсний дараагаар зуны цугларалтын хөтөлбөрийн дагуу Зүүн хараа хотруу замдаа гарлаа. Аян зам зугаатай байсан болохоор урт байсангүй. Зам зуур. Бид төлөвлөгөөнийхөө дагуу Зүүн хараа хотын Спирт Бал Бурам ХХК-ийн үйлдвэрээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Зүүн хараагаас 30 км зайтай Ноён тур жуулчны баазад буудлалаа.

Спортын тэмцээн. Дархан Эрдэнэтийн ЭТДА баг, Сургалт судалгааны хэлтсийн баг, Аудит аутсорсингийн хэлтсийн баг, Бизнес хөгжлийг дэмжих хэлтсийн баг гээд нийт 4 багийн бүрэлдэхүүнтэй тэмцээн эхэллээ.

 

Эхний тэмцээн гар бөмбөгийн тэмцээн байсан бөгөөд тэмцээнд Аудит Аутсорсингийн хэлтсийн баг тэргүүлж, ЭТДА баг удааллаа. Дараагийн тэмцээн хөл бөмбөг. Хөл бөмбөгийн тэмцээн өрсөлдөөнтэй болж Сургалт судалгааны хэлтсийн баг түрүүллээ. Дараагийн тэмцээн ”Завьтай буухиа”. Энэхүү тэмцээнд шилдэг сэлүүрчин багаар Сургалт судалгааны багийн тамирчид тодорсон юм. Гурван тэмцээний нийлбэр оноогоор Сургалт судалгааны хэлтсийн баг түрүүлж Шилжин явах цомын эзэд боллоо.

Ачааллын үе таарсан ч тайлангийн хурлаа идэвхитэй бэлдэж Спортын тэмцээндээ амжилттай оролцсон бүх салбар, хэлтсүүдийн хамт олонд ажилд нь амжилт хүсье. Илүү их амжилттай дараа жилийн зуны цугларалтаар уулзацгаая.  Дараа жилийн Зуны цугларалт хүртэл хол байна даа хол байна.

Нийтлэл бичсэн: Харилцааны ажилтан Н.Мөнхтуул

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа