Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээд нббсзүү-д тайлан бөглөх заавар, зөвлөмж

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль

4 дүгээр зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээд

4.1. Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:

4.1.1. банк;

4.1.2. банк бус санхүүгийн байгууллага;

4.1.3. даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;

4.1.4. хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани;

4.1.5. үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага;

4.1.6. хадгаламж, зээлийн хоршоо;

4.1.7. үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага;

4.1.8. энэ хуулийн 5.1.2-т заасан мөнгөн дүн бүхий бэлэн мөнгөний гүйлгээнд оролцсон бол үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч;

4.1.9. нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн харилцагчтай холбоотой дараах ажиллагааг бэлтгэсэн, хийсэн, эсхүл оролцсон бол:

4.1.9.а. үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах;

4.1.9.б. харилцагчийн хөрөнгийг удирдах;

4.1.9.в. банкны, хадгаламжийн, үнэт цаасны дансыг удирдах;

4.1.9.г. компанийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдахад зориулан хөрөнгө татах, бүрдүүлэхийг зохион байгуулах;

4.1.9.д. хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдах, эсхүл хэлцлийн үндсэн дээр аливаа тодорхой үйл ажиллагаа явуулах, удирдах, эсхүл аж ахуйн нэгжийг худалдах, худалдан авах.

4.2. Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглахыг хориглоно.

4.3. Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү хэрэгжүүлэхдээ дараах эрсдэлийг харгалзан өөрийн аж ахуйн үйл ажиллагааны онцлог, хамрах хүрээнд нийцүүлэн бодитойгоор үнэлнэ:

4.3.1. харилцагчаас хамаарч үүсэх эрсдэл;

4.3.2. бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч үүсэх эрсдэл;

4.3.3. бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх арга, хэлбэрээс хамаарч үүсэх эрсдэл;

4.3.4. газар зүйн байршлаас хамаарч үүсэх эрсдэл.

4.4. Энэ хуулийн 4.3-т заасан эрсдэлийг үнэлэхэд ашигласан баримт, мэдээллийг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанд хадгалах ба энэ хугацаанд эрх бүхий хянан шалгагч, улсын байцаагчийн шаардсан даруйд гарган өгөхөд бэлэн байлгана.

Энэхүү үүргийн хүрээнд Санхүүгийн мэдээллийн алба 3 төрлийн тайланг мэдээлэх үүрэгтэй этгээдээс авдаг:

Үүнд:

1. Сэжигтэй гүйлгээний тайлан;

2. Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан;

3. Гадаад төлбөр тооцооны гүйлгээний тайлан.

Иймд, Санхүүгийн мэдээллийн албанаас нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зѳвлѳх үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан гаргасан “НББСЗҮҮ-д зориулсан тайлан бөглөх заавар, зөвлөмж”-ийг хүргэж байна.

Заавар, зөвлөмжтэй энд дарж танилцана уу.

25% хямдрал

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа