Он цагийн товчоон

Амжилтыг тодорхойлсон чухал үе шатууд

18
2018

Нягтлан бодох бүртгэлийн Улсын 21 дэх удаагийн олимпиадын ивээн тэтгэгчээр ажиллаж

  • - Mэжик финансе программын 2018 онд 3 удаагийн шинэчлэл сайжруулалт хийгдэж дууслаа. 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр өөрчлөн найруулж, 2018 оны 1 дүгээр сарын 1 ний өдрөөс мөрдөж эхлэхээр болсон ХХОАТ-ийн хувь хэмжээг шатлалтай болгосон болон татварын маягтууд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор программын дахин шинэчлэгдсэн хувилбараа танилцууллаа.

  • - “Мэжик Консалтинг Аудит” ХХК нь нягтлан бодох бүртгэлийн Улсын 21 дэх удаагийн олимпиадын ивээн тэтгэгчээр ажиллаж, ирээдүйн чадварлаг нягтлан бодогч, эдийн засагч бэлтгэх ажилд хувь нэмрээ орууллаа. Нягтлан бодох бүртгэлийн Улсын олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 21 дэх удаагийн олимпиад нь Монгол Улсын Гавьяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгон зохион байгуулагдсан.

  • - Мэжик Чойс санхүү бизнесийн сургалтын төвийн 1400 дах анги төгсөлтөө хийлээ. Мэжик чойс сургалтын төв нь 2007 оноос хойш тасралтгүй 11 жилийн турш Нярав, НББ-ийн цогц сургалтыг явуулж байгаа билээ. Тэгвэл 2018 оны 5 дугаар сар 10-ны өдөр Г.Янжинсүрэн багштай 1400 дах ангийн төгсөлт болж өнгөрлөө.

  • - Мэжик Чойс сургалтын төв Маркетингийн сургалт явуулж эхэллээ. Өөрийн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд оновчтой сурталчилж, ашиг орлогоо нэмэгдүүлж, бизнесийн хүчтэй тоглогч болохыг хүсэж байгаа хэн бүхэнд зориулсан Social Media Маркетингийн сургалтыг 2018 оны 4 дүгээр сараас эхлэн явуулж эхэллээ.

  • - Мэжик Группийн хамт олон “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Мэжик группийн хамт олон 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

17
2017

10 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

  • - Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтээс жил бүр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэж эрэмбэлэхэд 2016 онд 143 компаниудаас 6-р байранд орлоо.

  • - XAMT систем дээр ажилтнуудын цаг бүртгэл, ажлын бүтээмжийг сайжруулах, мөн хэрэглэгчийн үйлчилгээний дэд системүүдийг шинээр нэвтрүүллээ.

  • - Орхон салбарт татварын зөвлөх үйлчилгээ болон аудитын үйл ажиллагаа нэмж явуулах зөвшөөрөл авлаа.

  • - Сургалтын төвийн 1300 дэхь ангийн төгсөлтөө хийлээ. 10 жилийн ойн баяраа тэмдэглэлээ.

 

16
2016

“Ажлын байрны өсөлттэй” аудитын компаниар шалгарав

Мэжик Финанс Санхүүгийн програм хөгжүүлэгч Мэжик Клоуд ХХК нь програм хэрэглэгчдийнхээ анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монголын Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) жил бүр аудитын компаниудтайгаа хамтран шилдгүүдээ тодруулахад 2016 оны “Ажлын байрны өсөлттэй” аудитын компаниар шалгарав. ММНБИ-ээс жил бүр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэж эрэмбэлэхэд 2015 онд 137 компаниудаас 17-р байранд эрэмбэлэгдлээ. Аудитын тухайн хуулийн 9.2, 9.3-т заасны дагуу татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх болон сургалтын үйлчилгээг Мэжик консалтинг аудит ХХК руу нэгтгэж шинэ хуулийн дагуу нэгдэж буй анхны аудитын компани болов. Улаанбаатар Хот дахь 3 дахь “Зайсан” салбараа нээв. 3,4-р хорооллын салбарыг баруун дөрвөн зам “Колорадо бизнес центр”-т нүүлгэв. Санхүүгийн зохицуулах хорооноос 2016/12/14-ийн өдөр 5/57-тоот “Даатгалын байгууллага”-д аудит хийх зөвшөөрөл авав. Намжил Ил Тод болсон нь киног ТИНЗ нийгэмлэгтэй хамтран бүтээв.
15
2015

“XAMT” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэв.

Байгууллагын удирдлагуудад зориулсан санхүүгийн сургалт явуулж эхлэв. Мэжик Клоуд ХХК нь “XAMT” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэв. Мэжик Капитал ББСБ ХХК байгуулагдав. Мэжик групп ХХК байгуулагдав. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжихтэй холбоотой сургалтыг үйлчлүүлэгч байгууллагуудад болон дотооддоо зохион байгуулав. Өмнөговь Аймагт салбар байгуулав.
14
2014

Татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авав

Мэжик Чойс ТМЗ ХХК байгуулагдаж, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч, Хороолол салбарын 300м2 талбайг тохижуулав. Намжил нягтлан авсан нь комик /хүүхэлдэйн кино/ хийв. Мэжик Чойс ХХК болон Шидэт шийдэл ХХК хамтран програм хангамжийн Мэжик Клоуд ХХК-г үүсгэн байгуулав. Байгууллагын брэнд бүүкийг шинэчлэв. 1000 санхүүчдийн баяраар “Шилдэг санхүүгийн сургалтын төв”-өөр шалгарав
13
2013

“Санхүүгийн тайлан гаргах төсөл” сургалт явуулж эхлэв.

Санхүүгийн холбогдолтой файлуудыг байршуулсан www.file.sanhuu.mn сайтыг ажиллуулж эхлэв. Намжил нягтлан болсон нь комик /хүүхэлдэйн кино/ хийв. ММНБИ-ээс аудитын байгууллагууд дунд зохион байгуулсан спортын тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль авав. Томоохон компанийн санхүүгийн тайланг багийн зохион байгуулалттай гаргах зорилгоор “Санхүүгийн тайлан гаргах төсөл” сургалт явуулж эхлэв.
12
2012

Үүсгэн байгуулсны 5 жилийн ой

Үүсгэн байгуулсны 5 жилийн ойн баяр тэмдэглэв. Орчин үеийн “Царцаа Намжил” комик /хүүхэлдэйн кино/ хийв. 10-р хорооллын салбарыг 3,4-р хороололд шилжүүлж Үйлчилгээний талбайг 200м2 болгож томруулав. ХҮДС-ийн салбараа Гандирс цамхагт шилжүүлж 123м2 өөрийн байртай болов.
10
2010

Аудит, баталгаажуулах үйлчилгээ явуулах зөвшөөрөл авав

Татварын хуулиар 7 хоногийн сургалт явуулж эхлэв. Мэжик Консалтинг Аудит ХХК байгуулагдаж, Сангийн яамнаас аудит, баталгаажуулах үйлчилгээ явуулах 083/2010 тоот зөвшөөрөл авав.
09
2009

Орхон Аймаг, Эрдэнэт хотод 4 дэх салбараа нээв

Улаанбаатар хотод БГД, 10-р хороололд 3 дахь салбараа нээв. Орхон Аймаг, Эрдэнэт хотод 4 дэх салбараа нээв. Нярвын 7 хоногийн сургалт явуулж эхлэв. Нярав, Санхүү бүртгэл, Татварын хуулиуд, НББОУС, СТОУС-ын видео хичээлүүдийг www.tube.sanhuu.mn сайтад байршуулж эхлэв.

08
2008

Дархан-Уул аймаг, Эрдэнэт хотод 2 дахь салбараа нээв

Дархан-Уул аймаг, Дархан хотод 2 дахь салбараа нээв. www.sanhuu.mn сайтыг ашиглалтад оруулав. Сангийн яамны НББ, Санхүүгийн програм хангамжид хяналт тавих журмын шаардлагад нийцсэн тул Magic Finance програм гэрчилгээ авав.