MagicFinance програмын 2026 оны 04 сарын 01 хувилбар

MagicFinance програмын 2026 оны 04 сарын 01 хувилбар

MagicFinance программын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.    MagicFinance программ 2026 оны 04 сарын шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байна.

Magic Cloud
MagicFinance програмын 2026 оны 04 сарын 01 хувилбар

MagicFinance программын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.    MagicFinance программ 2026 оны 04 сарын шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байна.

Энэ удаагийн шинэчлэлээр: 

Үндсэн асуудлууд

Төрөл

Шийдэл

Үр дүн

1. Програм удсан, гацсан тохиолдолд авах арга хэмжээ

 

 

Өгөгдөл ихтэй үед файлын ажиллагаа уддаг асуудал

Зассан

Ерөнхий журнал-(Jurnal), Ебаримт-(EB), Цалин-(Tsalin), Мөнгөн хөрөнгө-(Hariltsah$) зэрэг томоохон шийтнүүдэд томьёо хөлдөөдөг болсон. “Томьёо хөлдөөх” товч дарсанаар тайлангуудыг үнэн зөв татах боловч, ажил гүйлгээг зассан, нэмсэн тохиолдолд үр дүнг тооцоолохын тулд “томьёо сэргээх” товч дарах шаардлагатай. 

Томьёо хөлдөөсөнөөр их өгөгдөлтэй тохиолдолд файлын хэмжээ 2 дахин багасна. Тайлангуудтай ажиллахад хурд мэдэгдэхгүйц нэмэгдсэн байна. 

2. Хөрвүүлгэ хийхэд гараас тохируулга хийдэг асуудал

 

 

Хөрвүүлгэ хийсний дараа Tootsoonegt шийт гараас тохируулдаг асуудал

Зассан

Хуучин файлаас шинэ файлруу Хөрвүүлгэ хийхэд Авлага өглөгийн тайлан-(Tootsoonegt) гараас тохируулдаг байсан бол автоматаар тохируулдаг болсон. 

Хөрвүүлэг хийсний дараа Авлага өглөгийн тайланд (Tootsoonegt) мөр нэмэх, гараас нэрс болон эхний үлдэгдэл оруулах шаардлагагүй болсон. Ингэснээр хөрвүүлэг 100 хувь автомат ажиллагаатай болсон.

3. Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах

 

 

 

Банкны хуулга боловсруулах техник

Шинэ

Банкны харилцахын хуулга боловсруулах (BankData) шийт шинээр нэмэгдсэн ба энд банкнаас татсан харилцахын хуулгуудаа EXCEL-ээс COPY PASTE хийж оруулна. Харилцахын зарлагын гүйлгээний шимтгэл, хураам г.м жижиг дүнгүүдийг сарын эцэст нэгтгэж харуулдаг болсон.

Ингэснээр зарлагын гүйлгээний мөрийн тоо 2 дахин буурч, гар ажиллагааг хөнгөвчилнө. Жижиг гүйлгээний босго дүнг гараас Жишээ нь: 5000 гэж оруулбал 5000-аас доошх бүх гүйлгээг зөвхөн сарын эцэст нэгтгэж харуулна. Огноо болон тооны форматыг автоматаар засна.

 

Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах

Шинэ

Касс, Харилцахын Мөнгөн хөрөнгийн бүх тайланг (hariltsah$) шийтэнд оруулна. Банкны тайлангийн хувьд эхлээд дээр дурдсан BankData шийтэнд харилцахын хуулгаа боловсруулж гүйлгээний мөрийг багасгана.

Орлогын баримт, Зарлагын баримт, Нэхэмжлэх г.м баримтууд автоматаар гарна.

 

еБаримтыг Мөнгөн хөрөнгийн тайлантай холбох асуудал

шинэ

еБаримттай борлуулалт болон худалдан авалтын жагсаалтыг програм руу хөрвүүлсэний дараа Орлого зарлагын баримтын ард хавсаргах еБаримтыг сонгож өгнө.

Орлого, Зарлагын үндсэн баримтын ард дагалдах баримтыг еБаримтаар хавсаргаж жагсаалтаар харуулна.

 

Нэхэмжлэх бичих, мөнгөн хөрөнгийн тайлантай холбох техник

шинэ

 

Нэхэмжлэхийн дагуу орж ирсэн мөнгөний дүнг Мөнгөн хөрөнгийн тайланд харьцуулалт хийж зөрүүг гаргана.

 

Мөнгөн хөрөнгийн журнал гаргах, Ерөнхий журналтай холбох техник

шинэ

 

Мөнгөн хөрөнгийн тайлан дээр үндэслэж Мөнгөн хөрөнгийн Журнал гарах ба Програмын Ерөнхий журналтай автоматаар холбоно

 

Мөнгөөр үүссэн авлага, өглөгийн тайлан бэлтгэх техник

шинэ

 

Мөнгөөр үүссэн авлага, өглөгийн тайланг тусад нь боловсруулна.

 

 

шинэ

 

Мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээг хянах боломжтой.

4. Гадаад валютаарх гүйлгээ буюу Ханшын тэгшитгэл хийх

 

 

Монгол банкны ханшыг EXCEL-ээр татаж програмруу PASTE хийж оруулдаг.

Зассан

Монгол банкны ханшыг автоматаар татуулах боломжтой

"Ханш татуулах" товч дарахад ханшын бүх мэдээлэл програмд автоматаар орж ирнэ. EXCEL-ээр дамжуулахгүй болсон

 

Мөнгөн хөрөнгийн ханшын тэгшитгэлийг журнал руу гараас оруулдаг

шинэ

Мөнгөн хөрөнгийн бодит ашиг, алдагдлыг журнал руу автоматаар хөрвүүлэх боломжтой болсон.

Мөнгөн хөрөнгийн ханшын тэгшитгэл хувь автомат болсон

 

Дансны кодчилолд Мөнгөн хөрөнгийн дансанд валютын төрөл сонгодоггүй.

шинэ

Мөнгөн хөрөнгийн данс бүр дээр валютын төрөл сонгох боломжтой болсон.

Дансны кодчилол хэсэгт Мөнгөн хөрөнгийн дансанд Валютын төрөл сонгодог болсоноор гадаад валютын гүйлгээ хийх бүр ханш автоматаар татагдана

5. Хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх

 

 

 

Нэг хэрэглэгчийн эрхээр бүх тайлан руу нэвтрэх боломжтой байсан

шинэ

Мөнгөн хөрөнгийн тайлан, Цалин гэх мэт зарим туслах тайлангуудыг тусдаа эрхээр нэвтэрч боловсруулах боломжтой. Өөрөөр хэлбэл тусдаа эрхээр нэвтэрсэн хүн бусад тайлангуудыг харах боломжгүй.

Туслах тайлангуудыг туслах нягтлан боловсруулсаны дараа Ерөнхий НяБо Санхүүгийн тайлангаа гаргах боломжтой

6. Хяналтын самбарыг графикаар харуулах

 

 

 

Хяналтын самбарын мэдээлэл 70 гаруй мөрөнд дэлгэрэнгүйгээр гардаг байсан

Зассан

Хяналтын самбарын мэдээллийг 20 орчим үзүүлэлтээр Графикаар нэгтгэн харуулах боломжтой болсон.

Ямар тайлан дээр хэдэн алдаа гарсаныг хураангуй байдлаар харах боломжтой

7. Ерөнхий журналын гүйлгээг задалж харах

 

 

Ерөнхий журналын I баганад 1-88 хүртэл тоо бичихэд энгийн бичилтийг нийлмэл бичилт болгон хувиргадаг боловч бичилтийн задаргааг харах боломжгүй байсан.

шинэ

Дансны бичилтийн задаргааг 5 хүртэл мөрөөр задалж харуулах боломжирй болсон.

Зарим онцлог гүйлгээнүүдийн дансны бичилтийг задалж харан татварын тайланд хэрхэн татагдаж байгаа нөлөөллийг харах боломжтой болсон

8. ХХОАТ хөнгөлөлт тохируулах

 

 

Цалин бодогдох үед 3,6,9,12 саруудад ХХОАТ-ын хөнгөлөлтийг тохируулах шаардлага гардаг. Өмнө нь ажилтан нэг бүрээр тохиргоо хийдэг байсан.

Зассан

ХХОАТ-ын хөнгөлөлтийг тохируулахдаа 3,6,9,12 саруудад тохиргоо хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл тухайн сард ажилласан ажилтнуудын ХХОАТ-ын хөнгөлөлтийн тохиргоог шууд автоматаар гүйцэтгэх боломжтой болсон.

Олон ажилтны цалин бодох үед цаг хэмнэх ба автоматжуулалт илүү боловсронгуй болсон.

Танд амжилт хүсье 

Баярлалаа.

Related Posts

You Might Also Like