Magic Finance програмын шинэ хувилбар 2017-11-20 нд бэлэн болж та бүхэнд очиж байна. Бид шинэ хувилбартаа дараах шинэчлэлтүүд болон өмнөх хувилбар дээр гарч байсан зарим алдаа дутагдлуудыг засаж сайжруулан орууллаа.
2017-11-20 хувилбар дээр хийгдсэн шинэчлэлт:
Үндсэн хөрөнгийн тайланг хийсэн тохиолдолд л програм үндсэн хөрөнгө дээр шулуун шугамын аргаар элэгдлийг тооцоолж Тогтмол шийт дээр элэгдүүлэх дүнг харуулдаг болсон.
Өмнөх хувилбарууд дээр үндсэн хөрөнгийн элэгдлийн дүнг программ, ажлын хүснэгт дээрх үндсэн хөрөнгийн анхны өртгөөс шууд татаж ШША аар тооцдог байсан. Ингэж тооцоолсноор өртгөө бүрэн элэгдүүлсэн үндсэн хөрөнгөнөөс элэгдэл тооцож тэр дүнгээр нь ҮХ тайлангийн хяналтын хэсэг дээр зөрүү үүсэж Main шийт дээр алдаа зааж харагдуулдаг байсан. Хэрвээ та үндсэн хөрөнгийн тайланг хөтлөхгүй гэвэл элэгдлээ гараар тооцоолж ерөнхий журнал дээрээ тусгах шаардлагатайг анхаарна уу.
Ерөнхий журнал дээр принтер тохиргоо товч нэмэгдсэн. Файл дээр ажиллаж байх үед ерөнхий журналын ихэнх баганууд цагаан дэвсгэртэй болж харагдаж программын ажиллагаа удааширч програм гацах тохиолдлууд байдаг. Энэ үед тус товчны тусламжтайгаар зөвхөн гүйлгээнд хамаарах багануудын томьёог ачаалснаар ажиллагаа хэвийн болдог.
2017-07-20 хувилбар дээр гарч байсан доорх асуудлуудыг зассан байдал:
Ерөнхий журналын I багана дээрх 16 кодын тооцоолол буруу татаж байсныг зассан.
Ерөнхий журнал дээр худалдан авалтын хөнгөлөлт буцаалт хийх үед тооцоолол дээр алдаагүй боловч В багана дээр хуурамч алдаа заадаг байсныг зассан.
ХХОАТ-ын ТТ11-1 маягт дээр 50аас дээш хувиар ХЧТА ажилтны мэдээллийг татахгүй байсныг зассан.
ХХДХ (хөдөлмөр хөлсний доод хэмжээ) хүрэхгүй үндсэн цалинтай ажилтанд ШБО олгох үед тооцоолол нь ХХОАТ-ын ТТ11-1 маягт дээр хасах утгатайгаар буруу татагдаж байсныг зассан.
НДШ нэгтгэл тайлан дээр үндсэн ажилтнуудаас бусад ажилтны тоог татахгүй байсныг зассан.
Элэгдэх өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийг данснаас хасах үед хасагдсан үндсэн хөрөнгөнөөс элэгдэл тооцдог алдааг зассан.
Шинэ хувилбар татах: http://www.magicgroup.mn/newversions/CT201701120.xlsb
Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.