MagicFinance програмын 2014-05-01-ний хувилбар

Magic Cloud

2013/11/01-нд MagicFinance програмны инстолл шинэчлэгдсэний улмаас хуучин програмын инстоллыг 60 хоногийн дараа устгахаар тохиргоо хийсэн билээ.

Асуудал:

2013/11/01-нд MagicFinance програмны инстолл шинэчлэгдсэний улмаас хуучин програмын инстоллыг 60 хоногийн дараа устгахаар тохиргоо хийсэн билээ.

Хуучин програмын инстоллыг устгах болсон шалтгаан:

  • Хуучин програм нь Office 2013 дээр ажиллах боломжгүй.

  • Office 2013 дээр ажиллах боломжгүй учраас хөгжүүлэлт хийх боломжгүй.

  • Програм зарим компьютер дээр суугддаггүй.

  • Програм суулгахад уддаг, код өгөх асуудал хүндрэлтэй.

Хуучин хэрэглэгчдийн хүсэлт:

Гэтэл 2013/11/01-ний өдрөөс өмнө програм авсан хэрэглэгчдийн хувьд хуучин инстоллыг сэргээж өгөх талаар санал их ирүүлж байна. Учир нь олон газрын тайлан гаргадаг, олон файл дээр ажилладаг учраас хуучин програмыг нээж хардаг байх шаардлагыг олон хэрэглэгчдээс ирүүллээ.

Шийдэл:

Бид хуучин хэрэглэгчдийнхээ хүсэлтийг хүндэтгэж үзээд програмынхаа 2014/5/1-ний хувилбарыг гаргаж ирлээ. Энэ хувилбар дээр ажилласанаар дээрх хүндрэлтэй байсан асуудал шийдэгдэж байгаа юм.

Гэхдээ шинэ програмыг ашиглах хугацаа дуусахад хуучин програмын ашиглах хугацаа дагаад дуусна. Иймд хуучин програмыг 20,000 төгрөг төлөөд 1 жилээр дахин сэргээх боломжтой болно.

Анхаарах зүйл:

Хуучин инсталл дээр /2013/11/01-нээс өмнөх/ ажилладаг програмын инстоллыг устгахгүй байя гэвэл 2014/01/01, 2014/03/01, 2014/04/01-нд гарсан програм дээр хийсэн мэдээллүүдээ 2014/05/01-ний хувилбар руу хөрвүүлээд дээрх хуучин файлууд дээрээ дахин ажиллахгүй байх шаардлагатай.

Хүсэлт:

2014/01/01-нээс өмнө гарсан програм дээр санхүүгийн тайлан шинээр гаргахгүй байхыг хүсье. Зөвхөн хуучин тайлангуудаа харах зорилгоор ашиглана уу.

6-7 сард хийх шинэчлэлт:

MagicFinance програм дээр хийсэн тайлангуудыг интернэтийн орчинд харж болдог байх тохиргоо хийгдэнэ.

Ингэснээр хэрэглэгчдэд олон давуу талууд бий болох юм.