MagicFinance програмын 2013-11-01 -ний өдрийн edit2 шинэчлэлт, анхаарах зүйлс

Magic Cloud

MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид зайлшгүй шаардлагын улмаас санхүүгийн програмынхаа инстоллыг шинэчлэсэн ба шинэчлэлттэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

Асуулт

Хариулт

1

Шинэ програм ашигласаны давуу тал юу вэ?

- Үндсэн хөрөнгө, ханшын зөрүүний програмыг үнэгүй ашиглах эрх нээгдэнэ.

- Мөн Office2013 дээр шинэ програм ажиллах боломжтой болсон.

2

Шинэ програмыг хэрхэн суулгах вэ

1.www.sanhuu.mn сайтанд хандаж програм суулгах хүсэлтээ илгээнэ. Суулгах бол энд дарна уу.

2.Бид таны хүсэлтийг шалгаж үзээд програм ажиллуулах файлыг мэйл хаягаар явуулна.

3. Та энэхүү файлыг ажиллуулаад шинэ програмаа нээх боломжтой болно

3

Хуучин хэрэглэгч шинэ програмаа суулгахад нэмэлт төлбөр байгаа юу?

Хэрэв та манай хэрэглэгч бол танд шинэчлэсэн
програмыг үнэгүй суулгаж өгнө.

4

Програм ашиглах хугацаа

- 2013 оны 10 сараас өмнөх хэрэглэгчид 3 жил.

- 2013 оны 11 сараас хойшхи хэрэглэгчид 1 жил.

5

Лицензний төлбөр

- 2013 оны 10 сараас өмнөх хэрэглэгчид програмын үнийн 50%

- 2013 оны 10 сараас хойшхи хэрэглэгчид програмын үнийн 20%

6

Шинэ програмыг компьютер дээрээ суулгасан үед хуучин
тайлан гаргаж байсан файлууд маань ажиллах болов уу?

Шинэ програмыг суулгасан үед 60 хоногийн дараа хуучин програмны инстолл автоматаар устана. Иймд энэ хугацааны дотор хуучин файл дээр байгаа мэдээллүүдээ хэвлэж авах, эсвэл шинэ файл руу хөрвүүлсэн байх шаардлагатай.

7

2013 оныхоо тайланг хуучин файл дээрээ хийгээд явж болох уу?

Болно.

8

Цаашид ч гэсэн хуучин файлаа л ашиглаад явмаар байна. Болох уу?

Болно. Гэхдээ хуучин файл дээр дахин шинэчлэлт
хийхгүй. Иймд та 2014 оноос эхлэн шинэ файлаа ашиглаад
эхэлсэн нь зөв.

9

Програмын сайжруулалт хуучин програм дээр хийгдэх үү?

Програмын шинэчлэлтийг /2013-9 сараас өмнөх/ файл дээр цаашид хийгдэхгүй. Зөвхөн /2013-11 сараас хойшхи/ файл дээр
хийж явна.