Компаниасаа хөөгдсөн Намжил хөдөө загасаа бариад амар тайван сууж байлаа. Гэтэл компани нь ERP, ISO, Dashboard бүгдтэй болчихоод ашиггүй болжээ. ТУЗ-ийнхан аргаа барахдаа Намжилыг буцаан урина. Намжил шинэ систем авахын оронд хүмүүстэйгээ ажиллаж эхэлснээр компани нь дахин сэргэжээ.
Сургамж: Систем бизнесийг дэмждэг, харин хүмүүс бизнесийг бүтээдэг.