
МЭЖИК ЧОЙС ТМЗ ХХК нь санхүү, татварын тайлан гаргуулдаг гэрээт харилцагчидтайгаа 2015-01-14-ны өдөр 4 дэхь удаагийн "Бизнес уулзалт”-аа зохион байгууллаа. “БИЗНЕС УУЛЗАЛТ” нь жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Энэхүү уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж 2015 онд хэрхэн ажиллах талаар танилцууллаа. 2014 оны 8 сард болсон “БИЗНЕС УУЛЗАЛТ”-аар байгууллагын удирдлагуудад доорх мэдээллийг өгч байсан байна.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар ТМЗ үйлчилгээний хууль ба бусад
ТМЗ үйлчилгээний бодлогын бичиг баримтын талаар
Зөвлөх үйлчилгээ ба хэрэгтэй мэдээлэл
“Санхүүгийн тайлангийн логик” гэж юу вэ?
“Хуурамч өр үүсгэсний гор” зөвлөмж
Санхүүгийн дотоод хяналтын талаарх ойлголт
Ажлын бүтээмжийг дээшлүүлэх 5S арга
Өнгөрсөн хугацааны санхүү татварын тайлангууд, үдэж цэгцэлсэн баримтуудын талаар
Харин энэ удаагийн уулзалтаар харилцагчиддаа Мэжик Чойс ТМЗ ХХК-ний гүйцэтгэх захирал ТИНБ, МНБ Ж. Алтанзул, Мэжик Клоуд ХХК-ний гүйцэтгэх захирал Д. Пүрэвсүрэн болон Аудитор Г. Мөнхбаяр, Сургалтын менежер Ч.Алтангэрэл нар мэдээлэл өглөө. Үүнд:
Мэжик Чойс ТМЗ ХХК цаашид ажиллах бүтэц зохион байгуулалт
Байгууллагуудтай хэрхэн уялдан ажиллах талаар
Аудитын үйлчилгээний хөнгөлөлт болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл.
гггггггДэлгэрэнгүй: http://consulting.magicgroup.mn/audit1/
Дотоодын баримтын шалгалт, шалгалтаар илэрсэн зөрчлүүд
Илэрсэн зөрчлийг яах вэ? гэх мэт сэдвүүдийн дагуу мэдээлэл хүргэсэн.
Мөн харилцагч нартаа зориулж “Санхүүгийн тайлан унших сургалт”-аа бэлтгэн явууллаа. Харилцагчидын сэтгэгдлээс:
“Гэгээ 9” -Танай хамт олонд амжилт хүсье. Итгэл өндөр байна.
“МН Лайн” ХХК, “Контлайн” ХХК – Ийм сайхан арга хэмжээ зохиосонд баярлалаа.
“Конг Мин Хо” ХХК – Сайхан арга хэмжээ зохион байгуулсанд баярлалаа. Хэрэгтэй мэдээллүүд хүлээн авлаа.
“Нью-Оптик” ХХК – Өгөөжтэй сайн сургалт боллоо. Тайлан унших сургалт онц.
“Эй Ай Эм Эм” ХХК – Үр өгөөжтэй сайн уулзалт боллоо.
“Ундрам-Од” ХХК – Танай зохиож байга арга хэмжээ сайн байна.
“ Эй Би Эс Жи” ХХК Өнөөдрийн бизнес уулзалт маш сайн байна.
Байгууллагаа төлөөлөн уулзалтанд ирсэн бүх харилцагч нартаа баярлалаа
Мэдээллийг бэлтгэсэн: Бизнес хөгжлийн хэлтэс
