Бизнес уулзалт – 2026” амжилттай өндөрлөлөө!

Бизнес уулзалт – 2026” амжилттай өндөрлөлөө!

“Мэжик Консалтинг Аудит” ХХК-ийн Татварын зөвлөх үйлчилгээний хэлтэс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бизнес уулзалт”-ын 17 дахь удаагийн арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Admin

Энэхүү уулзалтын гол зорилго нь харилцагч байгууллагуудтайгаа өнгөрсөн оны хамтын ажиллагааны үр дүнг дүгнэх, үйл ажиллагааны тайлангаа танилцуулахын зэрэгцээ бизнесийн орчинд тулгарч буй санхүүгийн эрсдэлийг дотоод аудитаар илрүүлэн бууруулахад чиглэсэн сургалт, мэдээлэл хүргэхэд оршив.

Энэхүү уулзалт нь Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлагдсан цаг үетэй давхцсан нь арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүлэв. Иймд харилцагч байгууллагууддаа хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар цаг алдалгүй мэдээлэл хүргэж, бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх өөрчлөлтүүдийг танилцуулсан нь онцгой үр дүнтэй байлаа.

Арга хэмжээний үеэр гэрээний үүргээ тууштай биелүүлж, зөвлөх байгууллагын зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ч.Гансолонго гүйцэтгэх захиралтай “Фрактал элемент” ХХК шилдэг харилцагчаар шалгарсан юм.

“Мэжик Консалтинг Аудит” ХХК-ын зүгээс хамтын ажиллагаагаа өндрөөр үнэлж, санхүүгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэдлэг, туршлагаа хуваалцах эрхэм зорилгодоо хөтлөгдөн “Бизнес уулзалт”-даа хүрэлцэн ирсэн эрхэм харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Related Posts

You Might Also Like