Нийтлэл

НББ-ийн аутсорсинг үйлчилгээ

Танд нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний талаар танилцуулж байна. Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах мэргэжлийн багт шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.

Няравын ажил баримтнаас, Нягтлангийн ажил няраваас

Нярав бол байгууллагад байгаа эд хөрөнгийг хариуцаж дансалж байдаг хүн юм. Данслана гэдэг нь хариуцаж байгаа эд хөрөнгө, үнэт зүйлсийнхээ орсон гарсан хөдөлгөөнийг зохих зөвшөөрлийн дагуу бүртгэлд тусгана гэсэн үг юм. Энэ утгаараа нярав бол маш хариуцлага өндөртэй ажил. Нярав нь их хэмжээний хөрөнгө хариуцан ажилладаг тул тухайн хөрөнгийг үнэн зөв бүртгэж тайланд тусгаж байгаа эсэхийг нягтлан бодо

Санхүүг ялах уу? ялагдах уу? хэмээх 1-р хэсэг

Хүн болж төрөөд, хөрстийн тоос босгож яваа хэн боловч өөрийн амьдрал ахуйгаа сайжруулах, эрүүл саруул амьдрах, өнгөтэй өөдтэйг эдлэх, өлтэй сайхныг идэхийн тулд яалт ч байхгүй энэхүү мөнгө хэмээгчтэй холбогдож л таарах юм даа.

Хоёр тайлангаас нэг тайлан руу

Нэг хэсэг манай компаниуд бизнесээ хөл дээр нь тогтоохын тулд татвараа нуух гэдгийг ч үзүүлж өгдөг л байв. Ерөнхийдөө татвар бага төлөхийн тулд бизнесээ жижигсгэх бодлого барьдаг байлаа. Үүний эсрэг Татварын алба маань татвараа хуулийнх нь дагуу тооцоолоод авчих санаатай хяналт шалгалт хийх ба зөрчилгүй компани гэж бараг л байдаггүй байсан.

Санхүүгийн бэрхшээл

Би ажиллаад л байгаа мөртлөө санхүүгийн бэрхшээлээ шийдэж чадахгүй байна гэсэн хүмүүс хаа сайгүй. Ихэнх хүмүүс ажилдаа дур сонирхолгүй боловч сар бүр авдаг цалин, урамшуулалдаа уягдаж ажилласаар байдаг. Энэ байдлаас гарахын тулд ажлаа сольж, эсвэл бизнес хийж болох юм.

Санхүүгийн мэдлэгтэй болохын ач холбогдол юу вэ?

Өнөөдөр та бизнес эрхэлдэг, эсвэл эрхэлдэггүй байлаа ч таны хувийн амьдрал тэр чигээрээ бизнес. Учир нь хүн бүр орлого олдог, бас зарлага гаргадаг, ашиг алдагдалтай, өр авлагатай, их бага хуримтлуулсан хөрөнгөтэй байдаг. Энэ бол таны бизнесийн амьдрал бөгөөд бизнес бүрт нягтлан бодогч хэрэгтэй байдаг нь тодорхой.

Хувь хүнээс бараа авсан бол тайландаа хэрхэн тусгах вэ?

Аж ахуйн нэгж /суутгагч/–үүд хүнс, барааны зах дээр хувиараа хөдөлмөр эрхлэн лангуу ажилуулж байгаа иргэдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан үед татварыг хэрхэн тооцож яаж төсөвт шилжүүлэх талаарх мэдээллийг Мэжик консалтинг аудит ХХК-с хүргэж байна.

Сайн менежер борлуулалт, сайн нягтлан ашиг өсгөдөг

Хэрэв компани урт хугацаандаа ашигтай ажиллаж чадахгүй бол том зорилго, том төлөвлөгөө, чадварлаг багтай байгаад тусгүй. Санхүүгийн системээ задлахгүйн тулд зээл авч, өөр эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татаж болох боловч бизнесийн органик өсөлт бий болгож чадахгүй бол компани оршин тогтнож чадахгүйд хүрч болно