Үйл явдал

ХАС БАНКТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн дэргэдэх Мэжик Чойс сургалтын төв нь Хас банктай хамтран Хас банкны харилцагч ЖДБ эрхлэгч нарт зориулсан санхүүгийн мэдлэг олгох сургалтыг 2022 оны 04-р сарын 04, 05 болон 05-р сарын 23, 24-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

Сэлбэ-ээ хамгаалж бургас таръя

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн хамт нийгмийн хариуцлагын хүрээнд "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ болон СБД-н ЗДТГ-с хамтран зохион байгуулж буй "Сэлбэ-ээ хамгаалж бургас таръя" аянд нэгдэж 5-р сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын эрэг дээр Бургас тарилаа

Харилцагч, үйлчлүүлэгчдийн анхааралд ‼️‼️

Манай компани дотооддоо КОВИД-ын халдвар өндөр байгаа билээ. Иймд та бүхэн: 1. Зөвхөн онлайнаар үйлчлүүлнэ үү. 2. Одоогоор бид хагас ээлжээр ажиллаж байгаа тул 9 сарын 24 хүртэл зарим тохиолдолд үйлчилгээний доголдол гарвал хүлцэл өчье. Баярлалаа

Хуримтлалтай, Хөрөнгө оруулагч, Эрсдэлгүй хамт олон

Мэжик консалтинг аудит ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын асуудалд хандахдаа үйлчлүүлэгчид, харилцагчид, ажилчид, нийгэм, байгаль орчинд нөлөөлж буй байдал нь эерэг байх ёстой гэсэн чиглэлийг баримталдаг. Ажиллагсад, ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт, боловсрол, нийгмийн халамжид анхаарч ажилладаг билээ.

МЭЖИК ГРУПП-ийн хамт олны зуны зугаатай аялал Эрдэнэт хот-2020

Мэжик Группын хамт олон маань жил бүр уламжлал болгон Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газруудаар аялахын сацуу томоохон үйлдвэр, үйлчилгээний газруудтай танилцаж, хамт олны уур амьсгал, дотоод үйл ажиллагаандаа эерэг “vibe”-г бий болгодог билээ.

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэг хүн нэг мянган төгрөг” сайн үйлсийн аянд нэгдлээ.

Мэжик консалтинг аудит ХХК нь зорилтот бүлгийн хүүхдүүдийн төлөө ажилладаг ашгийн төлөө бус байгууллага болох “Хүүхдийн тэмүүлэл сан”-гаас зохион байгуулж буй “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэг хүн нэг мянган төгрөг” сайн үйлсийн аянд нэгдэж Э.Ялгуун охинд хандив өргөлөө.

Мэжик чойс сургалтын төв 1500 дахь ангийн төгсөлтөө хийлээ

Мэжик чойс сургалтын төв нь 2007 оноос санхүүгийн програмтай сургалт явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд санхүүгийн програм, гарын авлага, сургалтын орчин зэрэг сургалтын чанарт нөлөөлдөг хүчин зүйлсийг цаг үетэй нийлүүлэн өдрөөс өдөрт сайжруулан шинэчилсээр байна.

AUDIT CUP 2019 спортын их наадам зохион байгуулагдлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь “Эйч Эл Би Монголиа Аудит” ХХК-тай хамтран жил бүр зохион байгуулагддаг AUDIT CUP спортын их наадмыг 2019 оны 10 сарын 04, 05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд 27 байгууллагын 14 баг 270 гаруй тамирчид оролцлоо.