Мэжик консалтинг Аудит ХХК-ын Орхон салбар Партнертай боллоо.
Орхон салбарын Аудит баталгаажуулах үйлчилгээний хэлтэст Дагвагийн Батцэцэг Партнераар томилогдон ажиллахаар боллоо.
Партнер Дагва Батцэцэг нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн, Мэргэшсэн нягтлан бодогч-Аудитор, Монгол улсын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч.
Боловсрол:
- 1999-2003 ХААИС бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй
- 2018-2020 ММНБИ-Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
- 2020 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж
- 2014 Монгол улсын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
Ажлын туршлага:
Партнер Д.Батцэцэг нь хувийн хэвшилд нийт 20 жил ажилласан. Үүнээс:
2003 –2008 он хүртэл Төгөл групп-ийн Алтан аргамж ХХК, Ургамал энх ХХК, Шилэн цамхаг ХХК-д ахлах нягтлан бодогч,
2009 оны 3 сараас өнөөг хүртэл 15 жил Мэжик консалтинг аудит ХХК-ын Орхон салбарт Санхүүгийн багш, Татварын мэргэшсэн зөвлөх, Аудитор, Салбарын эрхлэгч,
2024 оны 3 сард партнераар томилогдон ажиллаж, салбарын хамт олноо амжилттай удирдаж ирсэн.
Партнер Д.Батцэцэг нь Орхон аймгийн ЗДТГ жуух бичиг, Сангийн яамны жуух бичиг, Санхүү банкны тэргүүний ажилтан, тэмдгээр тус тус шагнагдсан.
Д.Батцэцэг тандаа ажлын өндөр амжилт хүсье.