Татварын тайлан гаргах сургалт

ЯАГААД ТАНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Татварын хууль мэдэхгүйгээр бизнес эрхэлбэл хараагүй хүнийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь гудамжинд явуулахтай адил гэж үздэг. Яагаад гэвэл...

Сургалтын онцлог :

Нягтлан бодогчийн мэргэжилтэй болон нярав нягтлангийн сургалтад хамрагдсан хүмүүс татварын сургалтад хамрагдана. Татварын хууль тогтоомжийг энгийн, хялбар, ойлгомжтой байдлаар боловсруулан бэлтгэж, сургалтын хөтөлбөртөө оруулсан. Та богино хугацаанд ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, НДШ-ын тухай хуулийн цэгцтэй мэдлэг эзэмшиж, татварын тайлангуудыг хуулийн дагуу үнэн зөв тайлагнаж сурна.

Сургалтын давуу тал :

  • Татварын хууль тогтоомжуудыг ААНБайгууллагын практик жишээнүүд дээр авч, суралцагч нарт дадлагын ажил хийлгэнэ.
  • Суралцагч өөрт тохиолдсон татварын түүхийг бусдадаа ярих, түүний шийдлийг хамтдаа ярилцаж хэрхэн зөв шийдсэн вэ гэдгийг хэлэлцэж туршлагаасаа хуваалцаж болно.
  • Татварын шалгалтанд эрсдэл багатай ороход анхаарах зүйлсийн талаар ярилцана.
  • Татварын хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг мэддэг болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

  • ААНОАТ-ын гаргахад анхаарах зүйлс
  • Татвар ногдох орлогоос хасагдах болон хасагдахгүй зардлуудын талаар
  • Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, түр болон байнгын зөрүүний талаар

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

  • НӨАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс
  • НӨАТ-ын авлага болон өглөг үүсгэх талаар

Хувь хүний орлогын албан татварын тухай

  • ААНБ-ын зүгээс ХХОАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс
  • Суутган-1, Суутган-2 ын ялгаа

Нийгмийн даатгалын тухай

  • ААНБ-ын зүгээс НД-ын тайлан гаргахад анхаарах зүйлс
  • НД-ын тайлан гаргах

Бие даалт

  • ААНБайгууллагын татварын тайлангуудыг гар аргаар гаргах чадвартай болно.
  • Татварын хууль, дүрэм судлан, хуулийн дагуу хэрхэн бага татвар төлж болохыг мэддэг болно.

Гараг Хичээлийн агуулга Хичээлийн хөтөлбөр Сургалтад бодогдсон жишээ бодлого Бие бодох бодлого
Даваа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргахад анхаарах зүйл

Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, түр болон байнгын зөрүүний талаар

Лекц

Тэлмэн ХХК-ний ерөнхий журнал хөтлөх, орлогын дэлгэрэнгүй тайлан бөглөх

ААНОАТ-н давтлага бодлого

Мягмар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн давтлага, бодлого

ААНОАТ тайлангийн маягт бөглөх

Тэлмэн ХХК-ний ААНОАТ тайлан ТТ-02 маягт бөглөх

НӨАТ-ийн хичээлийг унших
Лхагва Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахад анхаарах зүйлс, НӨАТ-ийн өглөг, авлага үүсгэх

Лекц

Гурван Уул ХХК-н 4-р сарын Журнал бичих НӨАТ-г бүртгэх
ХХОАТ хичээлийг унших
Пүрэв Хувь хүний орлогын албан татварын тухай ХХОАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс /Суутган1, Суутган2-ын ялгаа/

Гурван Уул ХХК-н 4-р сарын НӨАТ тайлан гаргах, маягт бөглөх

Тэлмэн ХХК-ийн цалинг бодож, ХХОАТ-г бодох, НДШ хичээлийг унших
Баасан Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай

Нийгмийн даатгалын шимтгэл юунд хэрэгтэй вэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

Тэлмэн ХХК-ийн цалинг бодож, ХХОАТ ТТ-11 тайлан, ХМ-11/1-4/ хийх НДШ Тайлан гаргах НД-8, НД-7б

Хичээлүүдээ давтах
   

ШИНЭ АНГИ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа