МЭЖИК ТУР 2023

Мэжикийн гэр бүлийн гишүүд 2023 оны 01 сараас эхлэн “ГАДААДАД АЯЛАХ” зорилго тавьж хуримтлал үүсгэж эхэлсэн билээ. Бид энэхүү зорилгодоо хүрч “Аялал бол дурсамжуудын хэлхээс” уриан дор 2023 оны 12 сарын 08-ны өдрөөс 12 сарын 18-ны өдрүүдэд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гуанжөү-Шэньжинэ-Хонконг-Макао-Жүхай-Хөх хот гэсэн аяллын төлөвлөгөөгөө гаргаж, үзэсгэлэнт хотуудаар амжилттай аялаад ирлээ.

Аяллын хөтөлбөрөөс товч танилцуулбал:

Улаанбаатар хотоос 12 сарын 08-ны өдөр Галт тэргээр Замын үүдийг зорьж, Эрээн- Хөх хот, Хөх хот-Гуанжөү хотын чиглэлийн нислэгээр нисэж Гуанжөү хотод байрласан. 12 сарын 10-ны өдөр Гуанжөү хотын Телевизийн цамхаг (Canton tower), Гуанжөүгийн хамгийн эртний цэцэрлэгт хүрээлэн - Юүэшиү цэцэрлэгт хүрээлэн, Сүн Жүньшаны дурсгалын бунхантай танилцаж, Хайшин гүүр (Haixin bridge), Сувдан мөрөн дээгүүр усан онгоцоор аялж Гуанжөү хотын шөнийн үзэмжтэй танилцсан.

Гуанжөү хотын аялал

 

Дараа өглөө нь Шэньжэнь хот руу автобусаар аялж, дэлхийн хамгийн том электрон барааны төв болох Хуачянбэй электрон барааны гудамж (Huaqiangbei street)-аар аялсан юм. Үдээс хойш Далайн эрэгт чөлөөт цагийг өнгөрүүлсэн.

Hong Kong хотын аялал

12 сарын 12-ны өглөө БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг болох Hong Kong хот руу хөдөлж дараагийн аялалаа эхлүүлсэн. Тус өдөр Хуандашян сүм (Huangdaxian temple), Жиньзыжин талбай (Golden bauhinia square), Тайпин уул (Taiping shan), Чяньшуйвань эрэг (Repulse bay), Hong Kong хотын Harbour city. KJL supermall дэлгүүрт шоппинг хийцгээсэн. Мөн Оддын гудамж (Avenue of stars). Chenshaju (Tsim chat sui) гудамжийг үзэж сонирхсон. Оройдоо Hong Kong хотын Их гүүр, далай дээгүүрх 55 км урт гүүрээр автобусаар явж БНХАУ-ын 2 тусгай захиргааны бүсийн нэг болох Макаогийн хилээр гарсан.

Макао хотын аялал

Макаод буудалсны дараа шөнийн Макао хоттой танилцаж, Venettan Казиног сонирхон нэгэн үдшийг өнгөрөөсөн. Маргааш өглөө нь Сан Паоло хана (Sao paolo), Загасчны боомт (Fishermans wharf). Венеци хотхоныг үзэж сонирхоод Жүхай хотын зүг хөдөлсөн. Тус хотод Загасчин бүсгүйн хөшөө (Zhuhai Fishing girl), Хосын гудамж, Бодисадвагийн хөшөө үзэж сонирхоод Гуанжөү хот руу хөдөлж бидний аялал буцах замдаа орсон билээ.

 

 

Гуанжөү хотын аялал үргэлжлэл

12 сарын 14-ний өдөр Гуанжөү хотын Азийн наадмын нээлтийн цэцэрлэгт хүрээлэнг (Haixinsha Asian games park) үзэж, Гуанжөү хотын дэлгүүрээр шоппинг хийлээ.

 

 

Энэ хүрээд бидний аялал өндөрлөж Гуанжөү-Хөх хот нисэж, Хөх хот – Эрээн галт тэргэндээ суун аяллын хөгжилтэй дурсамжуудаа ярилцан нутгийн зүг хөдөлсөн юм.

Гадаад дахь аяллыг амжилттай зохион байгуулсан Дархан салбарын хамт олон, Мэжикийн гэр бүлийн гишүүддээ баярлалаа.  Дараа жилийн дурсамж дүүрэн аяллаараа эргэн уулзацгаая.

АЯЛАЛ БОЛ ДУРСАМЖУУДЫН ХЭЛХЭЭС

 

 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа