Няравын тайлан гаргах сургалт

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Нягтлангийн ажил зөв хийгдэх эсэх нь няравын ажлаас шууд шалтгаалдаг. Та няравын тайлан гаргаж сурснаар байгууллагын дотоод хяналтын талаарх ойлголттой болж нягтлан бодогчид хэрэгцээтэй мэдээллийг гаргаж, тайлагнаж чаддаг болох явдал юм.

Сургалтын онцлог :

Манай сургалтын төвөөс худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцоолол хийх практик судалгаа хийсэн билээ. Үүний үр дүнд худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцоолол хийх аргыг нэгтгэн боловсруулж, нярвын сургалтын хөтөлбөртөө оруулж өгсөн бөгөөд та манай сургалтад хамрагдсанаар байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, худалдааны байгууллагын тооцооллыг бүрэн хянах зэрэг практик чадварыг эзэмшинэ.

Сургалтын давуу тал :

  • Суралцагч нь няравын ажлын үндсэн чиг, үүргийг мэдэх, байгууллагын нярав, нягтлангийн уялдааг судалж мэдэх, санхүү, татварын тайлан гаргах пирамидтай танилцах.
  • Байгууллага дээр өрнөх санхүүгийн үйл ажиллагаанд анхан шатны баримтын бүрдүүлэлт хийх чадвартай болох, хүчинтэй болон хүчингүй баримтыг ялгах, анхан шатны баримтаас үүсэх эрсдэлийн талаар ойлголттой болох.
  • Санхүү, татварын тайлан гаргахад шаардагдах дэд тайлангуудыг онолын хүрээнд судалж, практикт ойр жишээнд тулгуурласан дадлага хийнэ.
  • Сангийн яамнаас баталсан Magic Finance програмаар гаргах няравын тайлангуудыг хэрхэн гаргах талаар суралцана.

Няравын үндсэн ойлголтууд

  • Нярав гэж хэн бэ? Юу хийдэг вэ?
  • Нягтлан няравын ажлын уялдаа холбоо
  • Санхүүгийн тайлан гаргахад нярвын оролцоо

Санхүүгийн анхан шатны баримтын талаар

  • Ажил гүйлгээнд анхан шатны баримт бүрдүүлэх нь
  • Үндсэн болон дагалдах баримтын ялгаа

Няравын тайлан гаргах аргачлал

  • Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах
  • Бараа материалын тайлан гаргах
  • Үндсэн хөрөнгийн тайлан гаргах
  • Худалдагчийн тайлан гаргах

Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм

Бие даалт

Санхүүгийн анхан шатны баримтуудыг хөтлөх тэдгээрийг хэрхэн ашиглах, нярвын гаргах тайлангуудыг гар аргаар болон програмаар гаргах чадвартай болох, байгууллагын дотоод хяналтын талаар үндсэн ойлголттой болно.

Гараг Хичээлийн агуулга Хичээлийн хөтөлбөр Сургалтад бодогдсон жишээ бодлого Бие даан бодох бодлого
Даваа Мөнгөн хөрөнгийн тайлан

1. Нярав гэж хэн бэ? Юу хийдэг вэ?

2. Санхүү татварын тайлан гаргах пирамид

4. Анхан шатны баримтын талаар түүнийг хөтлөх 

5. Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан бэлтгэх

1. Анхан шатны баримт бөглөх

2."Органик фрут" ХХК-ний Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан бэлтгэх

1. "Хатан" ХХК-ний бодлого

2."Алтанговь" ХХК-ний бодлого

Мягмар Үндсэн хөрөнгийн тайлан

1. Үндсэн хөрөнгийн тухай

2. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох

3. Үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэх

1."Органик фрут" ХХК-ний бодлого

1. "Хатан" ХХК-ний бодлого 

2."Алтанговь" ХХК-ний бодлого

Лхагва Бараа материалын тайлан /Байнгын систем/

1. Бараа материалын тухай ойлголт 

2. БМ-ын өртөг тооцох арга

3. Үйлдвэрлэлийн БМ-ын бүртгэл

4. Худалдааны байгууллагын БМ-ын бүртгэл

5. Бараа материалын тайлан

 

1. "Алтанговь"ХХК-ний Агуулахын бүртгэл, БМ-ын тайлан бэлтгэх

1."Алтанговь"ХХК-ний ТЭМ-аар агуулахын бүртгэл хөтөлж, БМ--ын тайлан бэлтгэх
Пүрэв Бараа материалын тайлан /Цаг үеийн систем/

1. БМ-ын ЦҮС

2. Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм

3. Тооллого түүний төрөл, ач холбогдол

1."Царцаа намжил" ХХК БМ-ын тайлан- ЦҮС-ээр бэлтгэх

2."Органик фрут" ХХК-ний БМ-ын тайлан гаргах, гаалийн бүртгэл хөтлөх

1. "Царцаа намжил"ХХК-ийн БМ тайланг гүйцээн гаргах

2."Органик фрут" ХХК-ний БМ-ын тайлан гаргах, гаалийн бүртгэл хөтлөх

Баасан Няравын програмын хичээл

1. Програм дээр ажиллах дадлага ажил

2. Жишээ бодлого бодох

1. "Хатан" ХХК-ний Бэлэн мөнгөний тайланг програмаар гаргах

2. "Наран мандах" ХХК

3. "Шидэт хүү" ХХК-ний БМ-ын тайланг програмаар бодох

 1. Царцаа Намжил ХХК-ний БМ тайланг програмаар гаргах

ШИНЭ АНГИ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа