“Орчин цагийн бие хамгаалах урлаг буюу мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа

Мэжик консалтинг Аудит ХХК нь нийт ажилтнууддаа “Орчин цагийн бие хамгаалах урлаг” буюу мэдээллийн аюулгүй байдал сэдэвт сургалтыг 2023.04.17-18-ны өдрүүдэд Empasoft академийн сургагч багш нарыг урьж, сургалт зохион байгууллаа. 

Сургалтад аудитор, туслах аудитор, татварын мэргэшсэн зөвлөх, нягтлан бодогч нарыг бүрэн хамрууллаа.  

Тус сургалтын агуулга нь:  

  • Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд 

  • Мэдээллийн аюулгүй байдлын хамгийн түгээмэл эрсдэлүүд, тэдгээрийг таних, сэргийлэх арга техникүүд 

  • Аюул тохиолдсон үед авах анхан шатны арга хэмжээ буюу хохирлыг бууруулах  

  • Байгууллагын мэдлэг, мэдээллийг хамгаалах нь 

Сургалтаар олж авах мэдлэг, мэдээлэл, ач холбогдол нь:  

  • Байгууллагын мэдээлэл, өгөгдөл алдагдах эрсдэлийг бууруулах 

  • Аюулгүй байдлын мэдлэгтэй хариуцлагатай байх, соёлыг бий болгон хүчирхэгжүүлэх 

  • Стандарт дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэх, аюул эрсдэлийг шуурхай илрүүлэн оновчтой хариу арга хэмжээ ач чаддаг болох 

  • Байгууллагын дотоод болон харилцагч, хэрэглэгчдийн нууцлалтай, эмзэг мэдээлэлтэй зөв аюулгүй харьцаж сурах 

  • Харилцагч болон хэрэглэгчийн итгэлийг хүлээж, нэр хүнд өсөн, ажилтнуудын ёс зүй, ажлын байрны сэтгэл ханамж нэмэгдэх 

Сургалтандаа идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа болон Empasoft академийн багш нартаа баярлалаа.

Та бүхний ажилд амжилт хүсэе. 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа