Мэжик консалтинг Аудит ХХК нь Партнертай боллоо
Партнер Дашхүүгийн Түмэнжаргал нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн, Мэргэшсэн нягтлан бодогч-Аудитор, Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин.
Боловсрол
- 1972-1974 Санхүү эдийн засгийн техникум- НББ-Бакалав
- 1974-1979 Политехникийн дээд сургууль -Авто инженер, эдийн засагч-Баклав
- 1989-1991 Удирдлагын академи-Улс төр судлаач, эдийн засагч
- 2001 он Удирдлагын академи-Удирдахуйн ухааны-Магистр
- 1995-2003 ММНБИ-Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
- 2014 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж
- 2016 Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин
Ажлын туршлага
Партнер Д.Түмэнжаргал нь төрийн болон хувийн хэвшилд нийт 47 жил ажилласан, Үүнээс төрийн албанд 37 жил ажилласан ба сүүлийн 17 жил нь Төрийн аудитын байгууллагад аудитор, ахлах аудитор, аудитын менежерээр ажилласан ба хараат бус аудитын компанийг 10 гаруй жил удирдаж ирсэн.
Партнер Д.Түмэнжаргал нь Сангийн яамны хүндэт жуух бичиг, Санхүү банкны тэргүүний ажилтан, Эрчим хүчний яамны хүндэт жуух бичиг, Төрийн хяналтын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Төрийн хяналтын хүндэт жуух бичиг, ММНБИ-ийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан.
Мөн Д.Түмэнжаргал нь Санхүү эдийн засгийн их сургуулийн анхны Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан болж сургуулийн “Хүндэт дэвтэр”-т түүх болон тэмдэглэгджээ.
Манай компани нь аудитын ажлын туршлагатай 2 партнертай болсноороо аудитын ажлын чанар, бүтээмж дээшилж байгаад бид бүхэн баяртай байна.
Аудитын багийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэе.