ТАТВАРЫН ТАЙЛАГНАЛ:
Татварын багц хуулийн дагуу, хуулиар тогтоосон хугацаанд татварын тайлангуудыг гаргаж цахим системд илгээх, шаардлагатай бол цаасаар тушаах
ОНОВЧТОЙ ТАТВАРЫН ТАЙЛАГНАЛ:
- Татварын ачааллыг багасгахын тулд оновчтой бүртгэлийн арга зам, гарцыг санал болгох
- Хуулийн дагуух хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулах
- Хуулийн дагуух хязгаарлалтуудыг харилцагчид танилцуулах
- Татварын илүү төлөлтийг буцаан авах ажиллагааг зохион байгуулах
- Татварын хуулийн дагуу алдагдлыг ирээдүйд шилжүүлэх ажлыг зохион байгуулах
ГЭРЭЭНИЙ ДАГУУ ТӨЛӨӨЛӨЛ БОЛОХ:
- Татвар төлөгч буюу харилцагчийг төлөөлж татвар, нийгмийн даатгал болон санхүү, төрийн сангийн хэлтэсүүдтэй хамтарч ажиллах
- Татвар болон нийгмийн даатгалын шалгалтанд төлөөлж оролцох
ЗӨВЛӨГЧ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАГЧ БАЙХ:
- Татварын тухай хууль, сангийн сайдын тушаал, бусад төрийн байгууллагуудаас гаргаж байгаа журам, зааварчилгаа арга аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үйлчлүүлэгчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх
- Татварын хууль тогтоомжийн талаар, хуулийн шинэчлэлтэй холбоотой сургалт явуулах, мэдээлэл өгөх
- Хуулийн маргаантай зүйл заалтуудын тухай ТЕГ болон НДЕГ-аас тайлбар, тодруулага авахад харилцагчдад туслах
- Зөрчлийг эрт илрүүлэх, алдаатай тайлагнасан тохиолдолд засч залруулах