“Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа.

Мэжик консалтинг Аудит ХХК-ний дэргэдэх “Mэжик Чойс”сургалтын төвөөс  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” 2017 оны 5 сарын 13 ний өдөр “Техник технологийн дээд сургуул”-ийн спорт заланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Мэжик консалтинг Аудит ХХК-ний 2 баг, “Мэжик Чойс” сургалтын төвд суралцагчдын 6 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин Алтан медалийн төлөө өрсөлдлөө.  

Уг тэмцээнд:

  • Алтан медалийн эздээр ... багштай Од”баг,
  • Мөнгөн медалийн  эздээр ... багштай Мазаалай”баг,
  • Хүрэл медалийн эздээр Мэжик консалтинг Аудит ХХК-ний  “Coloroda Bulls” баг

тус тус шалгарч өргөмжлөл, медаль , мөнгөн шагналаар шагнагдлаа.

Медаль авсан болон тэмцээнд амжилттай оролцсон багуудад спортын өндөр амжилт хүсье.

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа