Санхүүгийн тайлан гаргах сургалт

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Таныг няравын бэлтгэж өгсөн тайлангууд дээр үндэслэн ажил гүйлгээг журналд хэрхэн бүртгэж цаашлаад санхүүгийн тайланг гаргах чадвартай болгоход оршино.

Сургалтын онцлог :

Мэжик Чойс төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш нягтлан бодох бүртгэлийн сургалтыг найман жилийн дадлага туршлага дээр үндэслэн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан бөгөөд энэ нь танд богино хугацаанд санхүүгийн мэдлэг эзэмшүүлэх, чанартай сургалт явуулахыг байнга эрэлхийлж байдгаараа онцлог юм.

Сургалтын давуу тал :

  • Няравын гаргаж өгсөн тайлангууд дээр үндсэн ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх болон тайлан гаргах үе шат бүрийг НББОУСтандартын дагуу онолын мэдлэг эзэмшинэ.
  • Сургалтын төвөөс бэлтгэсэн гарын авлагын дагуу жишээ бодлогууд дээр санхүүгийн тайланг гар аргаар гаргаж дадлагажуулах бөгөөд энэ нь таныг онол практикийг хослуулах чадвартай болгоход оршино.
  • Амжилтгүй суралцсан тохиолдолд санхүүгийн давтан сургалтанд нэг удаа үнэгүй хамруулна.

Нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголтууд

  • Дансны ангилал хийх
  • Эхлэлтийн баланс гаргах
  • НББ-ийн давхар бичилт
  • Баланс, түүний хэлбэр, онцлог

Санхүүгийн тайлан гаргах үе шат

  • Анхан шатны баримтад хяналт тавих
  • Ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх
  • Тохиргоо бичилт хийх
  • Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт бүртгэх
  • Ажлын хүснэгт бэлтгэх

Туслах тайлангууд гаргах

  • Цалин бодох
  • Бараа материалын бүртгэл, өртөг тооцох

Санхүүгийн тайлан бэлтгэх

  • Санхүүгийн байдлын тайлан
  • Орлогын дэлгэрэнгүй тайлан
  • Өмчийн өөрчлөлтийн тайлан
  • Мөнгөн гүйлгээний тайлан

Бие даалт

Жижиг дунд аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайлангуудыг гаргаж сурна.

  • Санхүү байдлын тайлан
  • Орлогын тайлан
  • Өмчийн өөрчлөлтийн тайлан
  • Мөнгөн гүйлгээний тайланг гар аргаар гаргах чадвартай болгоно.

Гараг Цаг Хичээлийн агуулга Тайлбар, хичээлийн хөтөлбөр Ангид бодох бодлого Гэрт бодох бодлого
Даваа 3 цаг НББ-ний ерөнхий ойлголт 1. Санхүүгийн тайланг гаргах үе шат
2. Дансны төрөл, ангилал
3. Балансын төрөл

Дансны кодчлол. 47-р хуудасны бодлого


Бодлого №1.1 Бар ХХК-ний бодлого эхлэлтийн балансыг тэнцүүлэх

Бодлого №1.2 Номин ХХК-ний  бодлого эхлэлтийн балансыг тэнцүүлэх
 

Бодлого №1.3-1.9 хүртэл эхлэлтийн балансыг тэнцүүлэх
Мягмар 3 цаг Санхүүгийн тайлан гаргах дараалал

1. Ерөнхий журнал хөтлөх

2. Зардлын ангиллын тухай

3. Тохиргоо бичилт

Бодлого №1.1 Бар ХХК-ний ерөнхий журнал хөтлөх

Бодлого №1.2 Номин ХХК-ний  ерөнхий журналыг хөтлөх, тохиргоо бичилт хийх

Бодлого №1.3-1.9 хүртэл ерөнхий журнал хөтлөх

Тохиргоо бичилт хийх дасгал. 47-р хуудас

Лхагва 3 цаг

Ажлыг хүснэгт бэлтгэх

1. Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт хөтлөх, гүйлгээ баланс гаргах

2. Ажлыг хүснэгт бэлтгэх

Бодлого №1.2 Номин ХХК-ний ерөнхий дэвтэр хөтлөх, ажлын хүснэгт гаргах

Бодлого №1.3 Царцаа ХХК-ний ажлын хүснэгтийг бэлтгэх

Бодлого №1.4-1.9 хүртэл бодлогуудын ажлын хүснэгтийг бэлтгэх
Пүрэв 3 цаг Цалин бодох

1. Цалин бодох түүний хэлбэр

2. Цалинтай холбоотой анхаарах зүйлс

Бодлого №1.10 Цалингийн хүснэгт гаргах

Бодлого №1.10 Цалин бодох

Бодлого №1.11 Царцаа Намжил ХХК-ний 1,2,3-р сарын цалин бодох

Баасан 3 цаг Баланс бөглөх

1. Санхүүгийн иж бүрэн тайлан гаргах

2. Санхүүгийн тайлангуудын уялдаа

Бодлого №1.7 Саран ХХК-ний санхүүгийн иж бүрэн тайланг багштай хамтран бөглөнө Бодлого №1.9 Нар ХХК-ний санхүүгийн иж бүрэн тайланг багштай хамтран бөглөнө
       

ШИНЭ АНГИ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа