Няравын тайлан гаргах сургалт

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Нягтлангийн ажил зөв хийгдэх эсэх нь няравын ажлаас шууд шалтгаалдаг. Та няравын тайлан гаргаж сурснаар байгууллагын дотоод хяналтын талаарх ойлголттой болж нягтлан бодогчид хэрэгцээтэй мэдээллийг гаргаж, тайлагнаж чаддаг болох явдал юм.

Сургалтын онцлог :

Манай сургалтын төвөөс худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцоолол хийх практик судалгаа хийсэн билээ. Үүний үр дүнд худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцоолол хийх аргыг нэгтгэн боловсруулж, нярвын сургалтын хөтөлбөртөө оруулж өгсөн бөгөөд та манай сургалтад хамрагдсанаар байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, худалдааны байгууллагын тооцооллыг бүрэн хянах зэрэг практик чадварыг эзэмшинэ.

Сургалтын давуу тал :

  • Суралцагч нь няравын ажлын үндсэн чиг, үүргийг мэдэх, байгууллагын нярав, нягтлангийн уялдааг судалж мэдэх, санхүү, татварын тайлан гаргах пирамидтай танилцах.
  • Байгууллага дээр өрнөх санхүүгийн үйл ажиллагаанд анхан шатны баримтын бүрдүүлэлт хийх чадвартай болох, хүчинтэй болон хүчингүй баримтыг ялгах, анхан шатны баримтаас үүсэх эрсдэлийн талаар ойлголттой болох.
  • Санхүү, татварын тайлан гаргахад шаардагдах дэд тайлангуудыг онолын хүрээнд судалж, практикт ойр жишээнд тулгуурласан дадлага хийнэ.
  • Сангийн яамнаас баталсан Magic Finance програмаар гаргах няравын тайлангуудыг хэрхэн гаргах талаар суралцана.

Няравын үндсэн ойлголтууд

  • Нярав гэж хэн бэ? Юу хийдэг вэ?
  • Нягтлан няравын ажлын уялдаа холбоо
  • Санхүүгийн тайлан гаргахад нярвын оролцоо

Санхүүгийн анхан шатны баримтын талаар

  • Ажил гүйлгээнд анхан шатны баримт бүрдүүлэх нь
  • Үндсэн болон дагалдах баримтын ялгаа

Няравын тайлан гаргах аргачлал

  • Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах
  • Бараа материалын тайлан гаргах
  • Үндсэн хөрөнгийн тайлан гаргах
  • Худалдагчийн тайлан гаргах

Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм

Бие даалт

Санхүүгийн анхан шатны баримтуудыг хөтлөх тэдгээрийг хэрхэн ашиглах, нярвын гаргах тайлангуудыг гар аргаар болон програмаар гаргах чадвартай болох, байгууллагын дотоод хяналтын талаар үндсэн ойлголттой болно.

Гараг Цаг Хичээлийн агуулга Тайлбар, хичээлийн хөтөлбөр Ангид бодох бодлого Гэрт бодох бодлого
Даваа 1 цаг Нээлтийн хичээл

1. Нярав гэж хэн бэ? Юу хийдэг вэ?

2. Нягтлан нярвуудын хоорондын уялдаа

3. Санхүү татварын тайлан гаргах пирамид

4. Анхан шатны баримтын талаар түүнийг хөтлөх 

5. Касс харилцахын тайлан гаргах

1. Анхан шатны баримт бөглөх

2. Асар ХХК-ний А хэсгийн бодлого бодуулах

1. Хатан 1 ХХК-ний бодлого

2. Хатан 2 ХХК-ний бодлого

2 цаг Мөнгөн хөрөнгийн тайлан
Мягмар 3 цаг Үндсэн хөрөнгийн тайлан

1. Үндсэн хөрөнгийн тухай онолын хичээл

2. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох

3. Үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэх

1. Алтанговь ХХК болон Царцаа ХХК-ний бодлого бодох

2. Цэц ХХК-ний үндсэн хөрөнгийн тайлан гаргах

3. Нар ХХК-ний үндсэн хөрөнгийн тайлан гаргах

1. Про принт ХХК-ний үндсэн хөрөнгийн тайлан гаргах

Лхагва 3 цаг Бараа материалын тайлан /Байнгын систем/

 1. Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэл

2. БМ-ын өртөг тооцох арга

3. Гаалийн бүртгэл

4. Агуулахын бүртгэл

5. Бараа материалын тайлан

1. Алт ХХК-ний үндсэн хөрөнгийн тайлан гаргах

 2. Асар ХХК-ний В хэсгийн бодлого бодох

3.Сарнай ХХК-ийн Бараа материалын тайлан гаргах, гаалийн бүртгэл хөтлөх

 Сарнай ХХК-ний бодлого бодох
Пүрэв 3 цаг Бараа материалын тайлан /Цаг үеийн систем/

1. БМ-ын өртөг тооцох арга

2. Хэрхэн тооллого хийх тухай

1. Сарнай ХХК-ийн Бараа материалын тайлан гаргах, гаалийн бүртгэл хөтлөх –үргэлжлэл

2. Номын баялаг ХХК-ийн Бараа материалын тайлан гаргах, ашиг тооцох

1. Наранмандах ХХК-ний бодлого бодох

2. Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм

Баасан 3 цаг Няравын програмын хичээл

1. Програм дээр ажиллах дадлага ажил

2. Жишээ бодлого бодох

1. Хатан 1 ХХК-ний кассын тайланг програм дээр хийх

2. Буян ХХК-ний бараа материалын бодлого програмаар бодох

3. Шидэт хүү ХХК-ний БМ тайланг програмаар гаргана

 Үзсэн хичээлээ давтах
     

ШИНЭ АНГИ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа