MagicFinance програм дээр тайлан гаргах сургалт

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

MagicFinance програмыг ашиглан санхүү, татварын тайлангуудыг гаргаж сурна. Мөн програм дээр гарсан алдааг засч сурна

Сургалтын онцлог :

Санхүү татварын тайлангуудаа онол, практикийн дагуу гар аргаар бүрэн тайлагнах чадвартай нягтлан бодогч, нярав нар болон санхүү, татварын сургалтад хамрагдсан суралцагч нар уг сургалтад хамрагдах боломжтой. Энэхүү сургалтын онцлог нь таны тайлан гаргах гар ажиллагааг хөнгөвчлөх, мөн практик дадлага хийхэд оршино.

Програмын хувьд жижиг дунд ААНБайгууллагуудад зориулагдсан сангийн яамны зөвшөөрөлтэй Magic Finance програм дээр хичээл явагдана. 

Сургалтын давуу тал :

  • Санхүү татварын тайланг гар аргаар гаргах ажиллагааг 80% хөнгөвчилсөн програмыг ашиглаж сурна.
  • Програм дээр ажиллах зааварчилгааг багшаар нэг бүрчлэн тайлбарлуулах, бодитоор туршиж үзэх боломжтой.

Програмын ерөнхий танилцуулга

  • Програм суулгах зааварчилгаа. /www.magicgroup.mn сайтнаас/
  • Програм дээр гараас оруулах мэдээлэл болон автоматаар гардаг тайлангуудын талаар

Програм дээр тайлан гаргах /6 улирлын/

  • Эхний үлдэгдэл оруулна
  • Ажил гүйлгээг журналд хөтөлнө
  • Туслах тайлангууд гаргана
  • Татварын тайлан гаргана

- Орлогын албан татварын тайлан

                - Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан

                - Хувь хүний орлогын албан татварын тайлан

                - Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан

  • Санхүүгийн үндсэн 4 тайлан тодруулгын хамт гаргана

Туслах тайлангууд гаргах

  • Цалин бодох
  • Бараа материалын бүртгэл, өртөг тооцох

Програм дээр гаргасан тайлангаа архивлаж дараа онд бэлдэх

Давтлага хичээл, шалгалт

Бие даалт

  • Програм дээр санхүү татварын тайлангуудыг гаргахад анхаарах зүйлсийн талаар мэдэж авна.
  • Програм дээр гарч байгаа тайлан дээр үүссэн алдааг шалгах, засварлах чадвартай болно.

Гараг Цаг Хичээлийн агуулга Тайлбар, хичээлийн хөтөлбөр Ангид бодох бодлого Гэрт бодох бодлого
Даваа 3 цаг Програмын танилцуулга хичээл

1. Програмын танилцуулга хичээл

2. Царцаа Намжил ХХК-ний 2011-1-р улирлын тайлан гаргах 

2011-1-р улирлын эхний үлдэгдэл оруулах, ажил гүйлгээнд журнал хөтөлж, гаргасан тайлангаа уншиж сурна 66-р хуудас 2012-2-р улирлын журнал гараар хөтөлнө
Мягмар 3 цаг Тайланг дараа онд бэлдэх, Цалин бодох, НДШ, ХХОАТ-ын тайлан гаргах хичээл

1. Царцаа Намжил ХХК-ний 2011-4-р улирлын тайлан гаргах 

2. Царцаа Намжил ХХК-ний цалин бодох

3. Царцаа Намжил ХХК-ний тайланг дараа онд шилжүүлэх, хөрвүүлэг хийх

2011-2,3-р улирлын X тайлан гарга. 4-р улирлын журналыг програмд оруулах

2011-4-р улирлын цалинг бодож НДШ, ХХОАТ тайлан гаргах

40-р хуудас 2012-1-р улирлын журнал гараар хөтөлнө
Лхагва 3 цаг НӨАТ-тэй ажил гүйлгээг бүртгэх хичээл

1.Царцаа Намжил ХХК-ний 2012-1-р улирлын тайлан гаргах 

2. НӨТ-тэй ажил гүйлгээг програмд оруулах

2012-1-р улирлын журналыг програмд оруулах

2012-1,2,3-р сарын НӨАТ Тайлан гаргах

66-р хуудас 2012-2-р улирлын журнал гараар хөтөлнө
Пүрэв 3 цаг Програм дээр эхний үлдэгдэл оруулах зааварчилгаа хичээл Царцаа намжил ХХК-ний 2012-2-р  улирлын эхний үлдэгдэл оруулах 2012-2-р улирлын тайлангийн эхний үлдэгдэл оруулна. /Баланс, ОДТ, ХХОАТ, МГТ, Авлага, Өглөг/ Програмын видео хичээлүүдийг үзэх
Баасан 3 цаг Нярав, санхүүгийн програмын уялдаа

Царцаа намжил ХХК-ний 2012-2-р  улирлын тайлан гаргах

2012-2-р улирлын БМ тайланг Няравын програмаар гаргах

2012-2-р улирлын журналыг програмд оруулах. Гаргасан тайлангаа уншина

Няравын програмаар БМ тайлан гаргаж ББӨ тооцно

Програмын видео хичээлүүдийг үзэх
 
     

ШИНЭ АНГИ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа