Татварын тайлан гаргах сургалт

ЯАГААД ТАНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Татварын хууль мэдэхгүйгээр бизнес эрхэлбэл хараагүй хүнийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь гудамжинд явуулахтай адил гэж үздэг. Яагаад гэвэл...

Сургалтын онцлог :

Нягтлан бодогчийн мэргэжилтэй болон нярав нягтлангийн сургалтад хамрагдсан хүмүүс татварын сургалтад хамрагдана. Татварын хууль тогтоомжийг энгийн, хялбар, ойлгомжтой байдлаар боловсруулан бэлтгэж, сургалтын хөтөлбөртөө оруулсан. Та богино хугацаанд ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, НДШ-ын тухай хуулийн цэгцтэй мэдлэг эзэмшиж, татварын тайлангуудыг хуулийн дагуу үнэн зөв тайлагнаж сурна.

Сургалтын давуу тал :

  • Татварын хууль тогтоомжуудыг ААНБайгууллагын практик жишээнүүд дээр авч, суралцагч нарт дадлагын ажил хийлгэнэ.
  • Суралцагч өөрт тохиолдсон татварын түүхийг бусдадаа ярих, түүний шийдлийг хамтдаа ярилцаж хэрхэн зөв шийдсэн вэ гэдгийг хэлэлцэж туршлагаасаа хуваалцаж болно.
  • Татварын шалгалтанд эрсдэл багатай ороход анхаарах зүйлсийн талаар ярилцана.
  • Татварын хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг мэддэг болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

  • ААНОАТ-ын гаргахад анхаарах зүйлс
  • Татвар ногдох орлогоос хасагдах болон хасагдахгүй зардлуудын талаар
  • Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, түр болон байнгын зөрүүний талаар

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

  • НӨАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс
  • НӨАТ-ын авлага болон өглөг үүсгэх талаар

Хувь хүний орлогын албан татварын тухай

  • ААНБ-ын зүгээс ХХОАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс
  • Суутган-1, Суутган-2 ын ялгаа

Нийгмийн даатгалын тухай

  • ААНБ-ын зүгээс НД-ын тайлан гаргахад анхаарах зүйлс
  • НД-ын тайлан гаргах

Бие даалт

  • ААНБайгууллагын татварын тайлангуудыг гар аргаар гаргах чадвартай болно.
  • Татварын хууль, дүрэм судлан, хуулийн дагуу хэрхэн бага татвар төлж болохыг мэддэг болно.

Гараг Цаг Хичээлийн агуулга Тайлбар, Хичээлийн хөтөлбөр Ангид бодох бодлого Гэр бодох бодлого
Даваа 3 цаг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргахад анхаарах зүйл

Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, түр болон байнгын зөрүүний талаар

Лекц

Тэлмэн ХХК-ний ерөнхий журнал хөтлөх, орлогын дэлгэрэнгүй тайлан бөглөх

ААНОАТ-н давтлага бодлого

Мягмар 3 цаг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн давтлага, бодлого

ААНОАТ тайлангийн маягт бөглөх


Давтлага бодлого бодох

Тэлмэн ХХК-ний ААНОАТ тайлан ТТ-02 маягт бөглөх

ААНОАТ-ын жишээ бодлогуудыг шалгаж хамт ярилцаж бодох

НӨАТ-ийн хичээлийг унших
Лхагва 3 цаг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахад анхаарах зүйлс, НӨАТ-ийн өглөг, авлага үүсгэх

Лекц

Царцаа Намжил ХХК-н 4-р сарын НӨАТ- тайлан бэлтгэх ТТ-03 маягт бөглөх

Царцаа Намжил ХХК-ний 5,6-р сарын НӨАТ-ийн тайлан гаргах
Пүрэв 3 цаг Хувь хүний орлогын албан татварын тухай ХХОАТ-ын тайлан гаргахад анхаарах зүйлс /Суутган1, Суутган2-ын ялгаа/

Лекц

Тэлмэн ХХК-ийнТТ-11, TT-12 маягт бөглөх мөн TT-11(1) задаргаа тайлан

Татварын хичээлийн сорил бодлого бодох
Баасан 3 цаг Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай

Нийгмийн даатгалын шимтгэл юунд хэрэгтэй вэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

Лекц

А компанийн 1-р сарын НДШ нэгтгэл НД7 болон задаргаа тайлан НД8 маягт бэлтгэнэ

Нийгмийн даатгалын бодлого бодох
     

ШИНЭ АНГИ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа