Аудит хэрэгтэй юу?
Аудитын үйлчилгээний гэрээг 3-5 жилээр байгуулсан тохиолдолд бид танай компанид дараах давуу талуудыг санал болгож байна.
-
Санхүүгийн тайлангийн аудитыг завсрын буюу тайлант хугацааны дундуур хийж үйлчлүүлэгчийн хүссэн хугацаагаар аудиторын дүгнэлт гаргаж өгнө.
-
Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон нярав, нягтлан бодох бүртгэлийн сургалтыг ажлын байранд зохион байгуулна. /Сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулдаг/
-
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулахад нь дэмжиж ажиллана.
-
MagicMonitoring [Мөнгөн урсгалын програм] -ыг ашиглах эрх олгоно.
-
Бид Хараат бус Аудиторын тайлан болон нэмэлт тодотголуудыг Монгол, Англиар бэлтгэж өгдөг бөгөөд аудит хийж байгаа бүх газруудад аудиторын зөвлөмж өгч ажилладаг.
Танай компанид ирээдүйд учирч болох эрсдэлийг АУДИТОРЫН зөвлөмж бууруулна
Аудитын үйлчилгээ нь шийдвэр гаргагчийг үнэн зөв мэдээллээр хангахын тулд санхүүгийн тайлангийн итгэлтэй, найдвартай, ач холбогдолтой байдлыг үнэлэх хараат бус мэргэжлийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл Аудит бол тухайн байгууллагын хөрөнгийг хамгаалах эцсийн шатны хамгаалалт юм.