МЭЖИКИЙН ХАМТ ОЛОН "8 &18" БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Мэжикийн хамт олон  2023 оны 03 сарын 09-ны өдөр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болон “Монгол цэргийн өдөр”-үүдийг тохиолдуулан Улаанбаатар хотоос 65 км-ын зайд байрлах Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарт нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Бид Монголд анхдагч нохой чаргатай аяллыг үүсгэн байгуулагч, 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “МОНГОЛ НОХОЙ ЧАРГА КЛУБ”-ыг аяллын зохион байгуулагчаараа сонгон зорин очсон билээ.

Биднийг очиход өглөөний цай угтаж, хөтчөөс анхаарах зүйлс, заавар зөвлөгөө авч, хөтөлбөр танилцуулснаар бидний аялал эхэлсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд дараах аяллууд багтсан:

  1. Нохой чарганы аялал
  2. Морин аялал
  3. Мото аялал
  4. Морин чарга
  5. Мөсөн хадны авиралт

Энэхүү экстрем аяллууд нь хүний сэтгэл санааг сэргээж, аз жаргал бэлэглэдэг бөгөөд ядаргаа, стрессээс ангижирч шинэ сонирхол, хоббитой болох, нээн илрүүлэх давуу талтай санагдсан.

Нохой, морьд нь өөрийн нэрээ сайн мэддэг, өөр өөрийн авьяастай, өхөөрдөм хөөрхөн амьтадтай бид цагийг анзааралгүй өнгөрүүлсэн байгаа.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа