Үйлчилгээний байгууллагын өртөг тооцох систем

Үйлчилгээний байгууллагын хувьд орлогын 50-70 хувийг цалингийн зардал эзэлдэг ба цалингийн зардал бол удирдахад төвөгтэй, хамгийн том өртөг юм. Байгууллагад тухайн ажилтан дээр зөвхөн цалингийн зардал бий болоод зогсохгүй, НДШ-ийн, хангамжын, сургалтын, хөрөнгийн, нийгмийн халамжын гэх мэт бусад нүдэнд харагдах, харагдахгүй олон зардлууд гарч байдаг.

Иймд цалингийн зардлаа зөв удирдахын тулд, хийж буй ажил, төсөл хөтөлбөр тус бүр дээрээ өртөг тооцох, ажилны ажлын бүтээмжийг үнэлэх шаардлага гарч ирдэг. Өртөг тооцохгүй явсанаар зарим ажлууд дээр хугацаа алдах, бүтээмж буурах, хяналт алдагдах, алдагдал бий болох гэх мэт олон сул талууд бий болдог.

Өртгийг нарийн тооцсоноор доорх давуу талууд байгууллага дээр бий болно.

  • Гэрээт ажлыг зөв удирдах,
  • Ажил үйлчилгээндээ зөв үнэ тогтоох,
  • Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх,
  • Өртөг зардлаа бууруулах боломж хайх,
  • Урамшуулал хариуцлагын тогтолцоо бий болгох, гэх мэт

Magic Moniring ERP системийн өртөг тооцох боломжууд:

  • Ажилтан тус бүр дээр
  • Нэгж ажил тус бүр дээр
  • Төсөл, хөтөлбөр тус бүр дээр
  • Орлогын төрөл тус бүр дээр
  • Хэлтэс, нэгж тус бүр дээр
  • Компаний хэмжээнд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа